Монголчуудын Библи Судлал
mandukhai suvd
0
Бид дэлхийн өнцөг булан бүрд амьдран суугаа Монголчуудтайгаа, ямар сүмд хамрагддаг, эсвэл хамрагддагүйгээс үл шалтгаалан хамтдаа 2 жилийн хугацаанд Библийг бүтэн уншиж, Библи судлал хийхээр зорьж "Монголчуудын Библи Судлал" төслийг санаачилсан билээ. Энэхүү подкастаараа дамжуулан бид сар бүр Библийн аль нэг номоор улс орондоо төдийгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Библийн багш нар, пасторуудтай ярилцсан Библийн хичээлүүдийг танд хүргэх болно.
Jaksot
-
Ром 04.09.2026 1t 14minБид Христ Есүст итгэлээ тавьснаар, итгэсэн хүн бүр, хэн байхаас үл хамааран, Бурханд зөвтгөгддөг. Бүх хүн гэмтэй учраас Бурханы алдрын шалгуурт хүрдэггүй. Гэсэн ч Бурхан нигүүлслээрээ, ямар ч төлөөс нэхэхгүйгээр, биднийг Өөрийн мэлмийд зөвт болгосон юм. Нүглийн шийтгэлээс биднийг чөлөөлөхдөө Тэр, Христ Есүсээр дамжуулан биднийг зөвтгөсөн билээ. -
Галат ном 30.07.2026 1t 25minЭрх чөлөөний онолГалатын чуулгануудад бичсэн Паулын захидлыг эрх чөлөөний онол гэлтэй. Гэхдээ улс төрийн, эвсэл хувь хүний биш. Христэд итгэсэн учраас, Бурханы Христийн амиар бидэнд худалдан авч өгсөн сүнсний эрх чөлөөний маргашгүй үнэнийг Паул энд мэдүүлжээ. Зөвхөн мэдүүлээд зогсохгүй, тэрхүү үнэнээс өчүүхэн төдий хазайх нь биднийг боолчлолын буулгад буцаагаад оруулдгийг Паул бидэнд ятгаж, сэнхрүүлж, зэмлэн байж энд тайлбарласан аж. -
Ефес ном 23.06.2026 1t 52minҮйлсээр биш ч, сайн үйлсийн төлөө бид аврагдсан -
Үйлс Ном 29.05.2026 1t 53minХристийг дээш өргөгдсөний дараа, амлагдсан Ариун Сүнсийг хүлээн авсан элч нар, тэр Сүнсээр ярьж, зааж, сургаж, сэтгэж, амьдарч, амьсгалж эхэлдэг. Лукийн бичсэн энэхүү гайхалтай номын судлал хичээлээр бид Ариун Сүнс биднийг хэрхэн бүх үнэнд удирддаг талаар болон анхны сүмийн итгэгчдийн дунд өрнөсөн Ариун Сүнсний "өгөх" хөдөлгөөн, одоогийн итгэгч бидний "өгөөмөр сэтгэл ба өглөгийн" талаарх ойлголтын зөрүүний талаар ярилцлаа. Түүнчлэн, итгэгч бидний амьдралын хамгийн чухал сэдвүүдийн нэг болох "Дуудлага"-ын талаар та энэ ярилцлагаас сонсох болно. -
Иохан Ном 21.05.2026 1t 42minБүхний эхэнд Үг байсан. Үг Бурхантай хамт байсан бөгөөд Үг Өөрөө Бурхан байв. Тэр бүр анхнаасаа Бурхантай байсан. Бүгд Түүгээр бий болсон ба оршин буй зүйлсийн дунд Түүнээс ангид бий болсон юу ч үгүй. Түүний дотор амь байсан ба тэрхүү амь нь хүний Гэрэл байв. Гэрэл харанхуйд асахад харанхуй түүнийг ойлгож, харанхуйлж, бөхөөж, эсвэл өөртөө уусгаж чадсангүй. Бурхан, Христ ба Ариун Сүнс хамтдаа хэрхэн хүнийхээ дотор, хүн нь хэрхэн Тэдний дотор амьдардаг, бид хэрхэн сүнсээр дахин төрж, хуулийн дор биш харин Христийн нисгүүсэл ба аврал дотор шинэ амьдралыг хүлээн авсан гэх мэт итгэлийн амьдралын хадан суурь болсон Христийн илчлэлтүүдийг энэ удаагийн хичээлээрээ ярилцлаа. -
Матай Ном. Библи Судлалын Хичээл 30.03.2026 1t 58minХрист чухам ямар цаг үед төрж, амьдарсан бэ? Түүний эцэг, эхэд Аврагчийн тухай мэдээг авчирсан, хожим Бурханы Хүүд сорилт дуусахад ирж үйлчилсэн тэнгэр элч нар юуны төлөө, хэрхэн ажилладаг вэ? Иохан баптист ба Христийн тэнгэрлэг холбоос, Есүсийн уулан дээрх сургааль, Загалмайн ажил ба Агуу Захирамж зэрэг бидний итгэлийн суурь болсон ойлголтууд, илчлэлтүүдийг бид энэ хичээлээр хуваалцлаа. -
Илчлэлт Ном 02.03.2026 1t 7minИлчлэлт Ном. Библийн хичээл -
Даниел Ном 26.01.2026 55minДаниел Номын Библийн ХичээлХотын Сүмийн пастор Д.Сувд & гишүүн С. Мандухай
Suosittu maassa
Tämä podcast esiintyy myös näiden maiden podcast-listoilla.