The Media Show by Khulan Jugder

The Media Show by Khulan Jugder

Khulan Jugder
Maa Mongolia
Kieli EN
Jaksot 14
Viimeisin 11.09.2026

Хэвлэл мэдээлэл, медиа салбарын тухай хөндөн ярилцах подкаст. BBC радиогийн The Media Show цувралаас санаа авсан бөгөөд Acast дээр хостинг хийгддэг.

Jaksot

  • The Media Show 18 | Нийгмийн сүлжээ ба Хүүхдийн аюулгүй байдал 11.09.2026 50min
    The Media Show подкаст Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Азийн сангийн дэмжлэгтэйгээр явуулж буй нийгмийн сүлжээний эргэн тойронд цуврал хэлэлцүүлгийн Нийгмийн сүлжээ ба Хүүхдийн аюулгүй байдал дугаарыг хүлээн авна уу. Дэлхий дахинаа хүүхэд, залуусын цахим хэрэглээг хэрхэн зохицуулах вэ, хууль, эрх зүйн болон технологийн шийдлүүд юу байх вэ, оролцогч талууд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ гэж анхаарал хандуулж буй энэ цаг үед бид Монголын нөхцөл байдлын талаар ярилцлаа. Хэлэлцүүлэгт: Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Я.Мөнхчимэг, ХЭҮК-ын Хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Замилан, Хүүхдийн аюулгүй байдал судлаач Б.Батзаяа нар оролцлоо. Уг подкастыг дүрстэйгээр манай YouTube хуудсаас үзээрэй. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • The Media Show 17 | Нийгмийн сүлжээ ба Мэдээллийн боловсрол 31.08.2026 57min
    The Media Show подкаст Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Азийн сангийн дэмжлэгтэйгээр явуулж буй нийгмийн сүлжээний эргэн тойронд цуврал хэлэлцүүлгийн Нийгмийн сүлжээ ба Мэдээллийн боловсрол сэдэвт эхний дугаарыг хүлээн авна уу. Нийгмийн сүлжээн дэх хүний эрхийн асуудлууд болон платформын алгоритм, хүлээн авагчийн сэтгэл зүй, боловсрол гээд олон асуудлыг энд хөндлөө. Хэлэлцүүлэгт: FactCheck.mn-ий үүсгэн байгуулагч Ц.Тамир, Контент бүтээгч Г.Ану, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид нар оролцлоо. Уг подкастыг дүрстэйгээр манай YouTube хуудсаас үзээрэй. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • The Media Show 16 | Г.Ганбат, UCL их сургуулийн судлаач, мэдээллийн технологийн мэргэжилтэн 14.08.2026 52min
    Их Британийн UCL их сургуульд хуурамч мэдээлэлтэй холбоотой сэдвээр докторын судалгааны ажлаа хийж буй Г.Ганбаттай ярилцлаа. Хуурамч мэдээлэл, когнитив дайн зэрэг нь ямар ойлголтууд вэ, нийгмийн сүлжээ гэдэг харилцааны шинж чанараа алдсан уу, тийм бол юу болчихсон юм бэ? Басхүү бид хувийн мэдээллээ яагаад нандигнан хамгаалах ёстой вэ гэхчлэн олон чухал сэдэв хөндлөө. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • The Media Show 15 | Д.Дэлгэрзаяа, Reuters-ийн Уур амьсгал, өгөгдлийн сэтгүүлч 06.07.2026 1t 1min
    Д.Дэлгэрзаяа Эдийн засаг, байгаль орчны чиглэлээр Вашингтоны их сургуульд суралцаж, Байгаль орчны менежментийн чиглэлээр Йелийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Эзэмшсэн мэргэжлийн мэдлэгээ сэтгүүл зүйн ур чадвартай хослуулж өдгөө Нью-Йорк хотноо Reuters агентлагт ажиллаж буй. Түүний ажил, мэргэжлийн замнал, олж авсан туршлагын талаар энэ дугаартаа ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • The Media Show 14 | А.Баярбат, NTV-ийн Гүйцэтгэх захирал 08.06.2026 42min
    The Media Show 2024 арга хэмжээний онцлох зочин "Медиа групп" компани буюу бидний мэдэх NTV телевизийн Гүйцэтгэх захирал А.Баярбат байлаа. Монголын томоохон телевизүүдийн нэг, мэдээ, шоу, спортын олон талт хөтөлбөрөөр үзэгчдэдээ танигдсан тус телевиз сэтгүүл зүйн зарчимдаа үйлчлэхийн зэрэгцээ хэрхэн бизнесийн үр ашгаа бий болгодог вэ гэдгийг бид ярилцсан. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • The Media Show 13 | Б.Болорсайхан, эрх зүйч 26.05.2026 56min
    Эрх зүйч Б.Болорсайхантай Найдварт түшиглэсэн харилцаа холбоо сэдвээр ярилцлаа. Иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлийн салбарын мэргэжилтнүүдэд маш сонирхолтой коммуникацын арга хэлбэр, түүний ач холбогдол, хэрхэн хэрэгжүүлэх тухай эндээс сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • The Media Show 12 | Alan Soon, Co-founder, Splice Media 28.01.2026 55min
    My first English episode on The Media Show. Thank you, Alan Soon, for sharing your insightful thoughts on media business development, building viable business models, understanding who we are serving, and focusing on audience needs in the media. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • The Media Show 11 | Д.Мөнхчимэг, Room24.mn феминист медиагийн үүсгэн байгуулагч 28.10.2025 1t 16min
    Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх чиглэлээр олон жил судалгаа, сургалт хийж ажилласны эцэст Д.Мөнхчимэг өөрөө феминист, активист медиа байгуулахаар шийдсэн нь Room24.mn сайт. Түүнчлэн тэдний багийнхан гишүүнчлэлд суурилсан бизнес загварыг нутагшуулахаар ажиллаж байна. Одоогоор АНУ-ын Мэрилэндийн их сургуульд докторын зэрэг горилон суралцаж байгаа Д.Мөнхчимэгтэй энтрепренер, судлаач, сэтгүүлчийнх замналын сонирхолтой талуудын тухай ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • У.Бямбаням | Дурсамжийн газрын зураг номын зохиолч 14.04.2025 1t 5min
    "Дурсамжийн газрын зураг" зүймэл романаа гаргаад байгаа зохиолч, утга зохиол судлаач У.Бямбанямтай Ub.life-ийн "Poetry Night" арга хэмжээний үеэр ярилцсанаа хүргэж байна. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • The Media Show 10 | Ш.Билгүүн, Монголын баримт шалгах төв 17.03.2025 59min
    Монголын баримт шалгах төвийн ахлах баримт шалгагч Ш.Билгүүнтэй сошиал медиа платформын өөрчлөлтүүд бидэнд яаж нөлөөлөх вэ, баримт шалгах үйл ажиллагаа гэж юу вэ, баримтыг яаж таних вэ сэдвээр ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • The Media Show 9 | П.Золжаргал, "Баавгай болохсон" киноны найруулагч 26.07.2023 1t 12min
    Монгол Улсаас анх удаа Каннын кино наадмын "Un Certain Regard" төрөлд нэр дэвшсэн "Баавгай болохсон" киноны найруулагч П.Золжаргалтай кино уран бүтээл, үйлдвэрлэлийн талаар ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • #Тайлбарлая | Интернэтийг яагаад зоргоороо хааж болдоггүй вэ 07.02.2023 16min
    "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах" шошготой хуульд интернэтийг дур зоргоороо хаах тухай нэгэн заалт дагалдан орох гэж байв. Хэрэв энэ хуульд хориг тавиагүй бол ямар үр дагавар үүсэх байсан бэ гэдгийг бусад улсуудын жишээгээр тайлбарлалаа. Мөн NEST төвийн #ЦахимМарафонд саналаа илэрхийллээ.  Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • The Media Show 8 | Х.Цогтбилгүүндарь, Сэхээтэн медиа 13.03.2022 59min
    Seheeten Media подкастыг санаачлагч, хөтлөгч Х.Цогтбилгүүндарьтай подкастаа эхлүүлсэн түүх болон подкаст хөтлөх, бүтээх тухай ярилцлаа.  Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • The Media Show 7 | Ану Харчу, Контент бүтээгч 22.02.2022 1t 2min
    Контент бүтээгч @anuharchu -тай дижитал орчинд ажиллах, контент бүтээх үйл явц, түүний цаана ямар ажлууд өрнөдөг талаар ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • The Media Show 6 | Д.Нарантуяа, Редакцын зурвас 07.09.2021 1t 1min
    Энэ удаад Монголын хамгийн анхны мэдээний төрөлжсөн сайт News.mn-ийг үүсгэн байгуулсан цагаас хойш 17 жил тасралтгүй Ерөнхий редактораар ажилласан сэтгүүлч, редактор Д.Нарантуяа оролцож сэтгүүлч, редактор, редакцийн тухай нээлттэй ярилцлаа. Мөн тэрбээр өнгөрсөн долоодугаар сард "Редакцийн зурвас" номоо гаргасан юм. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • The Media Show 5 | Б.Дуламхорлоо, Nest center 04.01.2021 54min
    Сэтгүүл зүйн инноваци, хөгжлийн NEST төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоотой "Улаанбаатар хотын мэдээллийн хэрэглэгчдийн зан төлөв" судалгааны хүрээнд ярилцлаа. Хэрэглэгчид ямар мэдээлэл хүсдэг, мэдээ ямар үнэ цэнтэй вэ, ямар агуулга илүүдэлтэй байна вэ зэрэг олон сонирхолтой асуудал хөндөгдлөө. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • The Media Show 3 | Б.Энхцэцэг - Ub.life, 'Гэрэг' сэтгүүл 20.12.2020 1t 3min
    Ub.life, "Гэрэг" сэтгүүлийн нийтлэлч, "Балдорж" шагналт сэтгүүлч Б.Энхцэцэгтэй хөрөг, уран нийтлэлийн тухай, ёс зүйн тухай болон өөрийн карьерийн талаар ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • The Media Show 2 | Ц.Тамир, FactCheck.mn 10.11.2020 1t 3min
    Fact check Mongolia төслийн менежер Ц.Тамиртай баримт, үзэл бодлын ялгаа юу вэ, түүнийг яаж нягтлах тухайд болон болон хуурамч мэдээллийн талаар ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
  • The Media Show 1 | Ч.Лодойсамбуу 18.10.2020 52min
    "Улаан бал" нэвтрүүлгийн санаачлагч, сэтгүүлч Ч.Лодойсамбуутай ярилцлаа.  Hosted on Acast. See acast.com/privacy for more information.

Suosittu maassa

Tämä podcast esiintyy myös näiden maiden podcast-listoilla.