Business.mn Podcast

Business.mn Podcast

Business.mn
Šalis Mongolia
Žanrai Business, Entrepreneurship
Kalba MN
Epizodų 141
Naujausias 29.05.2026

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан подкаст. Бизнесийн ертөнцийн сонирхолтой түүх, туршлага, зөвлөгөөг хуваалцдаг. Монгол хэлээр бэлтгэгдсэн.

Epizodai

  • Ногоон орчин бол тансаглал биш (№381) 29.05.2026 37min
    Энэ удаагийн дугаартаа бид амьдрах орчин ба амьдралын чанарын харилцан хамаарал, ногоон байгууламж ба хүүхдийн талбайн амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн тухай ярилцлаа. Зочин: "Ургамлын далай" ХХК-ийн захирал Б.Хоролмаа
  • Аз жаргалтай ажилтнаас аз жаргалтай хэрэглэгч (№380) 29.05.2026 42min
    Энэ удаагийн дугаартаа бид хүний нөөцийн эргэцийг бууруулах арга, хиймэл оюуныг бүтээмжээ нэмэхэд ашиглаж буй туршлага болон ажилтны сэтгэл ханамжийн тухай ярилцлаа. Зочин: Мобиком Корпорацийн Хэрэглэгчийн экспириенсийн газрын захирал З.Гэрэлбадам
  • AI дизайнерыг орлох уу? | Хэвлэлийн салбарын бодит асуудлууд (№379) 19.05.2026 36min
    Энэ удаагийн дугаартаа бид хэвлэл, зар сурталчилгааны салбарын онцлог, дизайнерийн үүрэг, захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд гардаг түгээмэл асуудлуудын тухай ярилцлаа.Зочид: Deot Promotion Mongolia ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонтуул Celeb MGL Agency-ийн үүсгэн байгуулагч М.Цэдэвдолгор
  • Гадаадад суралцахад гаргадаг түгээмэл алдаа (№378) 13.05.2026 32min
    Энэ удаагийн дугаартаа бид гадаадад суралцахаар бэлтгэхдээ анхаарах зүйлс, визаны шаардлага, тэтгэлгийн төрлүүд болон бодит зардлын тухай ярилцлаа. Зочин: Сургалт зуучлал, визний зөвлөгөө үйлчилгээний Unilink компанийн захирал Б.Дэлгэрмаа
  • Аз жаргалыг үгүй хийдэг 3 зүйл (№377) 11.05.2026 39min
    Энэ удаагийн дугаартаа бид бие болон сэтгэлзүйн эрүүл мэнд, өвчлөлөөс урьчилан сэргийлэх аргууд болон урт хугацаанд хэрхэн үр өгөөжтэй, утга учиртайгаар бизнес эрхлэх тухай ярилцлаа. Зочин: "Палома" ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Байгаль
  • Таны өдөр тутмын хэрэглээ үнэхээр аюулгүй юу? (№376) 30.04.2026 39min
    Энэ удаагийн дугаартаа бид "эрүүл" гэдэг ойлголт болон хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний аюулгүй, эрүүл шийдлийн тухай ярилцлаа. Зочин: Amura брэндийн үүсгэн байгуулагч Л.Хишигсүрэн
  • Бизнесүүдэд зориулсан богино хугацаат зээл гэж юу вэ? (№375) 23.04.2026 28min
    Энэ удаагийн дугаартаа бид бизнесүүдэд зориулсан богино хугацаатай зээл, мөнгөн урсгалын менежмент болон В2В зээлийн зуучлалын үйлчилгээний тухай ярилцлаа. Зочин: "Фанд ми бирж" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Оюуномин
  • Буруу дадлыг төвөгтэй, зөв дадлыг хялбар болго (№374) 23.04.2026 29min
    Энэ удаагийн дугаартаа бид хүний дадал, хамтын соёл аюулгүй ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа. Зочин: "Ололт амжилтын түлхүүр" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батхүү
  • TenderHub: Тендерийн бүх оролцогчдод хожоотой шийдэл (№373) 14.04.2026 38min
    Энэ удаагийн дугаартаа бид тендертэй холбоотой нийтлэг асуудлууд болон худалдан авах ажиллагааг нэгдсэн системд төвлөрүүлэхийн давуу талуудын тухай ярилцлаа. Зочин: TenderHub платформын үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал С.Чулуунбат
  • Хүмүүс яагаад ажлаасаа гардаг вэ? (№372) 06.04.2026 38min
    Энэ удаагийн дугаартаа бид бүтээмж, ур чадварт суурилсан цалингийн систем болон байгууллагын ил ба далд соёл ажилтны сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа. Зочин: HR Consulting Firm-ийн Гүйцэтгэх захирал, Хүний нөөцийн менежментийн зөвлөх Ш.Баярмагнай"Бизнес цэнэг" conference 2026 арга хэмжээнд бүртгүүлэх: https://to.biz.mn/conference2026
  • Байгууллагын өсөлтийг юу удаашруулдаг вэ? (№371) 02.04.2026 37min
    Энэ удаагийн дугаартаа бид процессын сайжруулалт ба дахин инженерчлэлийн ялгаа, зорилгоо оновчлох болон асуудлыг асуултаар тодорхойлох аргуудын тухай ярилцлаа. Зочин: "АЙ ЭМ ЭС ЭЙ" ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал О.Баярмаа
  • Хятад компаниудтай бизнес хийхдээ юу анхаарах вэ? (№370) 01.04.2026 44min
    Энэ удаагийн дугаартаа бид комплаенсийн ач холбогдол, Хятадын бизнесүүдтэй хамтрахдаа анхаарах зүйлс болон бизнесийн өсөлтийн боломжуудын тухай ярилцлаа. Зочин: "Сайн Трансфер" ББСБ-ийн Гүйцэтгэх захирал Г.Сайндүү
  • Видео аналитикаар ямар асуудлуудыг шийдэж болох вэ? (№369) 20.03.2026 34min
    Энэ удаагийн дугаартаа бид хяналтын камер ба AI-ийн хослолоор шийдэж буй асуудлууд, бизнест үүсэх давуу талууд болон аюулгүй байдлын тухай ярилцлаа. Зочин: PD Solutions компанийн Гүйцэтгэх захирал Х.Ууганбаяр
  • Яагаад захирлууд "гал унтраах" ажлаасаа салж чаддаггүй вэ? (№368) 19.03.2026 39min
    Энэ удаагийн дугаартаа бид бизнесийн өсөлтөд нөлөөлдөг гол хүчин зүйлс, хүний нөөцөө зөв хуваарилах болон үйл ажиллагааныхаа төвийг тодорхойлох тухай ярилцлаа. Зочин: Содура Консалтинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Олон улсын менежментийн мэргэшсэн зөвлөх Ц.Алтангэрэл
  • Унших дадлыг хэрхэн бий болгох вэ? (№367) 03.03.2026 32min
    Энэ удаагийн дугаартаа бид унших дадал, хүүхдийн номын бизнес болон хүүхдийн хүмүүжил, боловсролын тухай ярилцлаа. Зочин: Хүүхдийн ном эрхлэн гаргагч, орчуулагч Ө.Нармандах
  • Хөрөнгө оруулахад заавал их мөнгө шаардлагагүй (№366) 26.02.2026 27min
    Энэ удаагийн дугаартаа бид хөрөнгө оруулахдаа хүмүүсийн алддаг гол шалтгаан, зөв дадлууд болон санхүүгийн мэдлэгийн тухай ярилцлаа. Зочин: IOTB компанийн үүсгэн байгуулагч Б.Пүрэв-Очир
  • Программ хангамжаа "сүнстэй" болго (№365) 25.02.2026 54min
    Энэ удаагийн дугаартаа бид хэрэглэгч төвтэй стратеги, дижитал шилжилт хийхэд хамгийн их саад болдог хүчин зүйлс болон цаг хэмнэж, бүтээмжээ нэмэх шийдлүүдийн тухай ярилцлаа. Зочин: SabaX компанийн үүсгэн байгуулагч Б.Сарантуяа
  • 300 процесс ба торгоны нөү-хау (№364) 09.02.2026 38min
    Энэ удаагийн дугаартаа бид урлаг ба үйлдвэрлэлийн тэнцвэр, "завтай" захирал болохын давуу тал болон өв соёл, үнэт зүйлсийн тухай ярилцлаа. Зочин: Түмэн Торго ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Очирням
  • "Physical Asia"-аас ч илүү контентын боломж (№363) 03.02.2026 56min
    Энэ удаагийн дугаартаа бид контент маркетингийн зах зээл, спортын маркетинг болон дэлхийн тавцанд өрсөлдөх боломжуудын тухай ярилцлаа. Зочин: Spark Agency-гийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн
  • Хиймэл оюун сулхан борлуулагчдыг орлоно (№362) 21.01.2026 37min
    Энэ удаагийн дугаартаа бид сайн борлуулалтын ажилтнуудад байх ёстой ур чадварууд, түгээмэл гаргадаг алдаа болон харилцагчийн үйлчилгээний зарчмуудын тухай ярилцлаа. Зочин: Customer King Consulting ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Намуу

Populiari šalyje

Ši tinklalaidė taip pat patenka į šių šalių tinklalaidžių topus.