DEEP TALK with SANAA
Ariunsanaa Tsogbadrakh
0
Гүн гүнзгий, утга учиртай зүйлс сонирхдог хүмүүст зориулсан яриануудыг Санаатай хамт сонсоё :)
Epizodai
-
#56: Уран бүтээлч Очир: "Teresa in the Moon" хамтлагийн дуунуудыг амьдаар нь сонсоход бэлэн үү? 31.01.2026 27minЭнэ удаагийн дугаарт маань "Teresa in the Moon" хамтлагын үүсгэн байгуулагч, гоцлох дуучин, уран бүтээлч, сэтгэл судлаач Очир оролцлоо. (Видео подкаст төдийлөн оруулдаггүй надад их догдлом байлаа.) Бидний яриа хамтлагийн нэрээс эхлээд уран бүтээл бүтэх үйл явц, шинэ тоглолт, "Apollo's Love Never Dies" нэртэй шинэ цомгийн дуунуудын утга учрын тухай ярилцлаа. Тэдний "Twilight Serenade" нэртэй тоглолт 2026 оны 2 дугаар сарын 7-нд "On'n Off" продакшны байранд болох гэж байна. Хайр гэдэг үгийг бүгд мэдэх ч хэрхэн мэдрэгдэх нь хүн бүрт өөр шүү дээ. Twilight Serenade тоглолт нь дотоод хүнээ сонсохыг хүссэн, дурласан, зүрхээ шархлуулсан хэн бүхэнд зориулагдсан билээ. Тоглолтын тасалбарыг Portal.mn сайтаар дамжуулан захиалах боломжтой. https://www.portal.mn/en/events/twilight-serenadeУран бүтээлийн хувьд тэд өөрсдийн өвөрмөц аялгуугаараа танигдсан бөгөөд саяхан RAW Underground-д шинэ цомгийн дуунуудаасаа бичүүлжээ: https://www.youtube.com/watch?v=FxN3V_Ig5mk&list=RDFxN3V_Ig5mk&start_radio=12 сарын 7-нд уулзацгаая~!
-
#55: Харүки Мүриками "ӨДӨР БҮР НҮҮДЭГ БӨӨРӨН ЧУЛУУ" өгүүллэгийн хэсгээс 27.10.2025 38minНил паблишингаас эрхлэн гаргасан "Гоо үзэсгэлэн бол шарх" нэртэй дэлхийн хайрын өгүүллэгүүдийн түүвэрт багтсан зохиолч Харүки Мүрикамигийн "Өдөр бүр нүүдэг бөөрөн чулуу" өгүүллэгийн хэсгээс уншлаа. Уг өгүүллэгийг орчуулагч Тэгшзаяа орчуулсан билээ.Өгүүллэгийн тухай товчхон: Амьдрал турш тааралдах хүүхнүүдээс илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 3 эмэгтэй л жинхэнэ учрал байдаг тухай ааваасаа сонссон Жүнпэй үргэлж энэ тухай гайхширдаг байлаа. Туршлагагүйгээс анхны хайрдаа сэтгэлээ илчилж чадаагүй түүнд хоёрхон боломж үлджээ. Жүнпэй нэгэн зоогийн газрын нээлтээр мэргэжлээ үл хэлэх Кири хэмээх эмэгтэйтэй танилцана. Хөдлөж өгөхгүй чулуу мэт гацсан амьдралд нь Кири хөнгөн агаад хүчтэйгээр нөлөөлж эхэлдэг.
-
#54: Ганц соролтоос цааш: 2-р хэсэг. Амьдрах ухааны боловсрол чухал 30.07.2025 59min"Хар тамхи" хэмээн бид бүгдийн хэлж дассан боловч цаадах шалтгаан, нөлөөллүүдийг далд байлгадаг табүү сэдвийг онцлон хүргэж буй билээ. Энэ удаагийн дугаараар "ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээ", "Өсвөр Үеийнхний Хөгжлийн төв ТББ"-ийн хөтөлбөрийн зохицуулагч Ихтамиртай ярилцлаа.Мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоох арга хэмжээний өмнө урьдчилан сэргийлэх, санаатай болон санаандгүйгээр "ганц сороод" эхэлсэн бол болих хүсэлтэй хүнийг ялгаварлан гадуурхахгүйгээр амьдралын эрүүл хэв маягийг санал болгох хөтөлбөр орон зай байх хэрэгтэй. Гэвч үүнийг бүтээхэд бидэнд юу дутуу талаар ярилцлаа.#ListenBelieveProtect #Сонсъёитгэехамгаалъя#nevertheirfault #boysmovement #blueheartcampaign #blueumbrella #endtrafficking Хамтран ажиллагч:ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээӨсвөр Үеийнхний Хөгжлийн төв ТББ
-
#52: Дуртай шүлгүүд: Яруу найрагч Б.Батрэгзэдмаа "Зөвхөн хайр" шүлгийн түүврийн хэсгээс 23.07.2025 17minДуртай шүлгүүд цувралаа бичээгүй уджээ. Энэ удаа хайртай яруу найрагч Б.Батрэгзэдмаа гуайн хайрын тухай шүлгүүдээс уншлаа.Хэзээ нэгэн цагт хайранд итгэж, хэзээ нэгэн цагт хайраа алдан харамсаж, хэзээ нэгэн цагаас хайранд итгэх итгэлээ ахин эрж буй бол энэ шүлгүүд зүрхэнд тань эм байх болтугай.Улбар паблшингийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв.00:00 Жинхэнэ чи мөн үү02:01 Цаг хугацаан дотор хоёулаа04:40 Нээ эсвэл хаа07:15 Тэнэгхэн минь дээ11:00 Харамсал14:24 Хоёулаа эсвэл
-
#51: Яруу найргийн тухай. Зочин яруу найрагч Санчир 19.07.2025 1val 4minТойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүст зориулсан хурган эвентээр live podcast бичсэн билээ. Энэ дугаарын зочин бол яруу найрагч Санчир. Бид зуны нэгэн нарлаг өдөр хүүхдийн 100н гадаа диваан дээр суугаад яруу найраг, дурлал, хайр, бүтэлгүйтэл, сэтгэлийн тухай ярилцлаа. Тэрээр анхны шүлгийн түүвэр болох "157 тоотын диваажин" номоос бидэнд зориулж шүлгүүд уншиж өгсөн. Ингээд зуны өдөртэй, шүлэгтэй, ардах чимээ нь амьд дугаарыг маань хүлээн аван сонсоорой.
-
#50: Цаашдаа хэрхэх вэ? Нийгэм судлаачийн нүдээр. Зочин Доржтүвдэн 11.07.2025 49minӨнгөрсөн амралтын өдрүүдээр Тойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүст зориулсан хурган эвентээр live podcast бичиж үзлээ.Энэ дугаарын зочин бол "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн судлаач Г.Доржтүвдэн. Бид дэлгүүр дотор тойрч суугаад амьдарч буй нийгмийнхээ тухай, юу бидэнд нөлөөлж байна, цаашдаа хэрхэх тухай, хэрхэн сонгогчдын боловсролоо дээшлүүлэх тухай ярилцлаа.
-
#49: Номын тухай буу халъя: #3 Хүлээсээ тасалсан эмэгтэйн тухай “Цагаан хоолтон” (спойлер агуулав) [K4cDocEhdQ8] 08.01.2025 1val 34minОны эхний дугаараар бид Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан 2024 оны Нобелийн шагналт зохиолч Хан Ганы “Цагаан хоолтон” хэмээх тун зэвүүн зохиолын талаар ярьлаа. Зарим хэсгүүдэд уншаагүй хүмүүст *спойлер агуулагдаж байгаа ч оюуны эрхийг хүндэтгэн номын зарим хэсгүүдээс сонгон ярилцсан билээ.Үйл явдлын тухайд эгэл жирийн даруухан амьдардаг Ёнхи хэмээх эмэгтэй нэг шөнө эвгүй зүүднээс бол махнаас татгалзах болсон нь түүний нөхөр, гэр бүлийнхнийг тавгүйтүүлж эхэлнэ. Ёнхигийн өөрийнх нь шийдвэр атал яагаад бусдыг тавгүйтүүлэх болов гэдгээс зохиолын үйл явдал цааш хөвөрдөг билээ.Ингээд ээлжит “Номын тухай буу халья” булангийн дугаарыг маань хүлээн аван сонсоорой.
-
#48: Бидний нийгмийн тухай бодит үнэн: “Социологчийн нүдээр” социологич А.Хишигтөгс 19.12.2024 2val 14minЭнэ удаагийн дугаартаа бид бүхний амьдарч буй нийгмийн үнэн учир, зангилаа, тогтолцооны тухай социологич А.Хишигтөгстэй ярилцлаа.Зочин, социологич А.Хишигтөгс маань МУИС-ийг социологи мэргэжлээр төгссөн ба оюутан байхдаа “Социо-аналитик” болон “Хүнийсэл” гэсэн хоёр ном бичсэн. Одоо социологийн өлгий нутгийн нэг болох Герман Улсад Маннхаймын Их Сургуульд Социологийн мастерт сурч байгаа анхны Монгол оюутан билээ.Бидний ярианы агуулга:01:30 Зочин Хишигтөгсийг танилцуулав03:05 Социологи гэж юу вэ?08:10 Яагаад социологийг сонгосон бэ?13:00 “Хүнийсэл” ном бичсэн тухай19:30 Социологичийн нүдээр: “Капитализм бол хамгийн муу муухай нийгэм”28:10 Тэгш бус нийгэм33:38 Феминизм бол тэгш бус тогтолцооны эсрэгээр бий болсон36:45 Тогтолцоог баталгаажуулдаг “Эцгийн эрхт ёс“ буюу “Патриархи”41:70 Санаа Феминизмтэй танилцсанаа ярив45:20 Эртний философичид маш патриархилаг байжээ47:30 Байгалийн ялгаанаас эхлэн шатлан захирах ёс үүссэн49:00 Тогтолцоог бэхжүүлэгч “Шашин”~ы тухай53:00 Буддизм эмэгтэй хүнийг аймшигтай дарладаг байсан56:54 Эмэгтэйчүүдийг дарлах нь капиталистуудад ашигтай58:07 Монголын ёс заншил эмэгтэй хүн, хүүхэд хоёрт халтай1:03:55 “Эхнэрээ жилд нэг удаа зодвол сайн” номон дээр ийм үг явж байна!1:05:49 Өөрийн "цэвэр” үзэл бодол гэж байх боломжгүй. Биднийг өөрийн мэт хэлбэржүүлдэг.1:07:00 Харилцаа дандаа тогтолцоонд үүсдэг1:10:00 Бидэнд зориулж харуулж буй эдгээр зүйлсийг хүлээж авах амаргүй1:12:40 Санаа социологич Хишигтөгсийг энэ бүхнийг торохгүй харж байгааг нь гайхаад асууна. Юу нөлөөлөв өө?1:14:54 Амиа хорлолт ба Үнэт зүйлийн хямрал1:25:40 Бидний дорой байхаас ХОЖИГЧИД1:31:30 Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хэрхэн хэлбэржүүлж ирсэн бэ?1:39:16 Эмэгтэй хүнд гэрийн ажлыг оноодог, үнэгүйдүүлдэг1:40:21 Хөдөлмөрөө үнэлүүлж европт “Феминизм” хөгжиж эхэлсэн1:42:09 Хүнийсэхгүй байж чадвал энэ тогтолцоог өөрчлөх боломжтой1:42:40 Эмэгтэй хүнийг бие махбодиор нь дамжуулж дарладаг тогтолцоо1:44:30 Салалт ихсэж буй нь эмэгтэйчүүдийн эрх мэдэлтэй байж чадаж буйг харуулж байна1:46:40 Өмнө цаг үед “гэрлэлт” хайр сэтгэлийнх биш “эдийн засгийнх” байсан1:48:30 Эмэгтэй хүн, эрэгтэй хүний төгс бус хувилбар гэж үздэг байсан1:49:35 Эмэгтэйчүүдийн эрхийг “шинжлэх ухаан” аварсан1:50:53 Феминизм ба Хүй нэгдлийн үе (Симона де Бовуар~Дайвар хүйстэн)1:53:50 Феминизм ба Грекийн үе1:54:10 Феминизм ба Боолын нийгэм (Хүүхэд үйлдвэрлэгч)1:58:30 Феминизм ба Феодалийн нийгэм1:61:09 Феминизм ба Аж үйлдвэрийн нийгэм (Капитализм)1:62:52 Капитализм жендерээс улбаатай үүсэн
-
#47: Номын тухай буу халъя: Агота кристоф “Өчигдөр” 16.12.2024 1val 31minПодкаст маань “Номын тухай буу халъя” цуврал дугаар сонсгож эхэллээ. Уншсан номуудынхаа талаар хамтдаа ярихаар орчуулагч Bolortuya Dorj эгч маань нэгдлээ.Шведийн Женев хотноо амьдран суугаа Болортуяа эгч бид хоёр zoom-ээр холбогдож Унгарын зохиолч Агота Кристофын “Өчигдөр” зохиолын талаар задлан ярилцав.“Өчигдөр” романы гол дүр Сандор Лесторын бага нас хар бараан өнгөрсөн ч, ирээдүйд зохиолч болох, төгс төгөлдөр дурлалт бүсгүй Линьтэйгээ учрах гэсэн хоёр хүслүүдэд амьдралын зорилго нь тулгуурлана. Гэвч түүний бодит байдал зөрж амьдралыг харах нь өөрчлөгддөг.Элдэв уянгын халилгүй, шулуун шудрага гэмээр энэ зохиолд дүрүүдэд сайн муу гэсэн туйл байдаггүй нь сонирхолтой.Жич: Дараа дараагийн яриагаа бичихдээ чанар дээрээ анхаарах болно. Тухлан сууж сонсоорой 🪄Орчуулагч Болортуяа эгчийн өөрийн суваг: @bolortuyadorj / @bolortuyadorj Номын тэмдэглэл унших бол: https://shorturl.at/yxp93
-
#46: Хүний эрхийн төлөө тэмцэгч "Jack" 21.09.2023 1val 11minСайн уу, сонсогчид оо~! Энэ удаагийн дугаартаа ЛГБТ хөдөлгөөний тэмцэгч Доржжанцан буюу Жактайгаа ярилцлаа. Бид хүний эрхийн талаар, тэр дундаа ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч байх, өөрийгөө хайрлах тухай, түүний хайрын түүх гэх мэт дотно яриаг өрнүүллээ.03:00 Анх яагаад ЛГБТ төвд ажиллах болсон бэ?04:56 Хүний эрхийн төлөө тэмцэгч байх тухайд? 14:28 “Үзэн ядахгүй ч дэмжихгүй”17:30 “ЛГБТ хөдөлгөөн” гэдгийг энгийнээр тайлбарлаж өгье25:16 Хайрын тухай яръя 35:15 15 жилийн дараа эргэн уулзсан чинь..38:54 Өөрийгөө хайрлах хайр44:09 Сексийн тухайд54:24 Кам аут хийснээс болоод гэр бүлтэйгээ зөрчилдөх тухайд1:01:13 Гадаад оронд сурах тухайдЖакдаа ажил үйлс, эрдмийн зэрэгт нь амжилт хүсье~!
-
#45: Ерөнхий редактор, зочин: М.Тэнгис "Цаг үеийн тухай бидний яриа"" 20.08.2023 2val 5minЭнэ удаагийн маань зочин бол https://eguur.mn/-ий ерөнхий редактор М.Тэнгис. Яриагаа түүний дуртай Prince "Purple Rain" дуугаар эхлүүллээ.Түүний уншиж, бичиж сурахаас эхлээд сэтгүүлзүйтэй холбогдсон түүх, үйл явдлын мэдээтэй ойртсон таван жил, өнгөрсөн ба ирээдүйгээ хэрхэн хардаг, уншиж, судлаж буй зүйлсийнх нь талаар ярилцлаа. Хүлээн авна уу.03:40 Тэнгис сэтгүүл зүйг багаасаа сонирхдог байв уу? Ямар сонирхолтой хүүхэд байв?14:30 Өөдрөгөөр харахад нөлөөлсөн сэтгүүлзүй17:00 Монголоо харж буй гутранга үзлийн тухайд Тэнгисийн харж буй “өөдрөг” өнцөг19:50 Үеийнхээ залуусыг хараад шүүмжилмээр санагддаг зүйл23:50 Түүхээ унших тусам Монголд төрсөндөө аз завшаантай санагддаг болсон26:00 Богд-ын тухай мэдсэн сонирхолтой зүйлс34:35 Судлах тусам бид өөрсдөдөө итгэлтэй явах ард түмэн гэж боддог боллоо36:42 Санаанаас гардаггүй ярилцлага43:00 Гадаад соёлын нөлөөний талаар санаа зовдог уу?47:40 Барууны ертөнц биднээс дээгүүр соёлтой гэдэгт санал нэгддэг үү?53:20 Хөгжил гэдэг чинь юусан билээ56:00 Хотод өссөн ч нутаг усаа мэддэг байх тухайд1:00:00 Өөрт байгаа зүйлсээ таниж мэдэх тусам л…1:12:50 Буддагийн шүд Улаанбаатарт хадгалагддаг гэдгийг мэдэх үү? гэх мэт1:17:23 Чингис хааныг хаана оршуулсан бэ? гэх мэт1:21:26 Тэнгис гэдэг хүнийхээ хувьд цаашдаа юу хийж бүтээмээр байна вэ?1:24:28 Монголын минь эргэн тойронд1:28:00 Том улсууд яаж хөгжсөн, юу уншдаг байсан бэ гэсэн чинь Дорнын бүтээлүүд байлаа1:29:30 Хүчний тэнхлэг ээлж дараалалтай1:35:10 Цавын цаанаа зохиолч болно1:36:10 Зохиол бүтээлийн тухай1:39:50 Одоо яг Тэнгис өөрийнхөө тухай ярьж эхлэнэ1:41:18 Харилцаа хөндийрөхөд…1:50:00 Бид мөрөөдөхөө мартдаг болчихов уу даа?1:55:00 Ямар нэг юманд хүрч байж биш, байгаагаа олж харах нь илүү чухал ч юм билүү1:55:55 Урлагтай холбоотой яриа
-
#44 Бороотой шүлгүүд 04.07.2023 12minБороотой эдгээр өдрүүдэд өөрийн дуртай яруу найрагчдын шүлгийг уншлаа.Яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн "Зүрхэн агч намур", Д.Нямдоржын "Хараацай", Э.Бүжинлхамын "Сүнс урлал", Ч.Бат-Уянгын "Анидча" шүлгийн түүврүүдээс шүлэг уншсан болно.Ц.Дэлгэрмаа "Зүрхэн агч намур" шүлгийн түүвэр00:12 "Шаналал хөндүүр тээсэн"01:20 "Амьд гэдгээ мэдрэх гэж"02:14 "Уйтай ийм өглөө чамайг санаад сэрэх"03:17 "Чамайг, дарс шиг санаж суугаад"04:16 "Өөртөө"05:08 "Бороо орж байна"Д.Нямдорж "Хараацай" шүлгийн түүвэр06:27 "Бороо бүхэн өөрөөр зүсэрдэг ч"Э.Бүжинлхам "Сүнс урлал" шүлгийн түүвэр07:17 "Чи амьдрах тухай биш"09:05 "Хэзээнээс ч билээ дээ"10:05 "Хамгийн чухал нь энэ амьдралд"Ч.Бат-Уянга "Анидча"12:03 "Есдүгээр сарын бороо"
-
#43 SHORT EPISODE: "Магма", "Бүтээлч үйл: Оршихуйн ухаан", "Хүй", "Уд мод, нойрсож буй эмэгтэй"" 11.06.2023 28minСайн байцгаана уу? Сонсогчидоо. Зуны дэлгэр сайхан өдрийн мэнд. Би уншиж буй ном, үзсэн киноныхоо сэтгэгдлийг та нартайгаа хуваалцахаар бэлдлээ. Санал болгож буй ном:"Магма" Тора Хьерлейвсдоттир"Бүтээлч үйл: Оршихуйн ухаан" Рик РубинҮзсэн кино: "The Cord of life""The Blind willow, Sleeping women"
-
#42 SHORT EPISODE: "Women Talking", "Girl Picture", "Good luck to you Leo Grande" + феминизм болон патриархын тухай товчхон 07.03.2023 42min"Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-г тохиолдуулан эмэгтэй найруулагчдын гурван кино үзсэн тухайгаа товчхон ярьлаа. Мөн өөрийнхөө хувьд феминизм, патриархын тухай хэрхэн ойлголттой болсон тухай, эдгээр кинонуудын онцлог, төрүүлсэн сэтгэгдэл юу байсан талаар хуваалцлаа.Бүхий л эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлье~!PS: намайг кофегоор дайлж, дэмжихийг хүсвэл нэрэлхэлгүй миний дансыг аваарай: Хаан банк 5163038001.Мөн сурталчилгаа байрлуулах, хамтран ажиллах бүрэн боломжтой шүү.
-
#41 Миний дуртай шүлгүүд: Ц.Дэлгэрмаа, Б.Эрдэнэсолонго 23.01.2023 6min00:00 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Туслаач"01:10 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Төгсгөлөөс нь бичсэн шүлэг"02:55 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Амьдрана гэдэг"03:30 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Санаж байна гэж хэлэхгүй"04:40 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Чи яг зун шиг"
-
#40: Иогийн багш: Б. Тэлмүүн "Дотогш өнгийх нь" 30.06.2022 1val 58minЭнэ удаагийн зочин бол иогийн маань багш "Tetula Art Flow" иога студиогийн үүсгэн байгуулагч Б.Тэлмүүн. Бидэн хоёр иогагаа тараад сайхан цай уунгаа иога хийх мөн чанар, утга учир, нүдэн үл харагдах энерги, мэдрэмж, хүмүүсийн шүтэн барилдлага, чакра, харилцаа, сэтгэл гутрал, дотоод мэдрэмжүүдий тухай ярилцсан билээ.Намуухан, сайхан ярьдаг зочин маань тайвшруулах, эдгээх ид шидтэй хүн мэт санагддаг. Ингээд дугаараа хүлээн аван сонсоно уу :)"Tetula Art Flow": https://www.instagram.com/te_tula_artflow/
-
#39: Чөлөөт уран бүтээлч: Хонгорцог "Хайрцаггүй" 10.05.2022 1val 25minЭнэ удаагийн зочин маань зураач, модел, жүжигчин~ товчхондоо чөлөөт уран бүтээлч Хонгорцог маань амттай яриа өрнүүлсэн байгаа. Багаасаа зурдаг байсан тухай, Анима сургууль, моделиор ажиллах санал, "Ганцхан шалтгаан" киноны зураг авалт, ертөнцийг харах өнцөг гэх мэтт олон зүйлсийг ярилцаа.Ингээд таалан сууж, тухлан сонсоно уу.
-
#38: Гэрэл зурагчин: Tulgaa Skizz "Тайван" 15.04.2022 52minЗээ, энэ удаагийн дугаарын маань зочин бол Улаанбаатар хотын эгэл гудамж, үзэсгэлэнтэй мөчүүдийг буулгадаг гэрэл зурагчин Tulgaa Skizz.Бид барилгачдын талбайн дэргэдэх нэгэн нууц цэцэрлэгт суунгаа Тулгаагийн гэрэл зурагт дурласан цагаас эхлээд оршихуйн хямрал, хайр дурлал, найз нөхөрлөл, ном, киноны талаар ярилцсан билээ.https://www.instagram.com/tulgaaskizz/Найз Батка: https://www.instagram.com/do.batka/
-
#37: "Жагсаал дээр" -2022.04.08-09 12.04.2022 1val 22minСайн уу сонсогчидоо~! Энэ удаагийнхаа дугаараар микрофоноо аваад 4 сарын 8-ны иргэдийн засаг төрдөө хандсан Чингисийн талбайн жагсаалд очсоноо хуваалцаж байна. Танил найз нөхдөөс эхлэн, танихгүй залуучуудын төлөөллөөс яриа авлаа. Тэд энэхүү жагсаалыг юу гэж харж, ойлгож, юу хүлээж байгааг сонсоорой.*Donation: Хэрвээ та "Deep talk with Sanaa" подкастыг маань дэмжихийг хүсвэл хаан банкны 5163038001 данс руу маань donation явуулаарай. Цаашдын дугааруудыг хийхэд маань туслалцаа болох юм шүү
-
#36: Гэвч тэр шархалсан зүрхтэй II 11.11.2021 56min"Өөрийгөө л мэдээд авчих, Тэгж гэмээнэ,Өөрийгөө мэддэггүй хүмүүсээрӨвтгүүлдэггүй болно" -Ц.Дэлгэрмаа Ийм л мөртүүд шиг өдрүүдийнхээ тухай, өнгөрсөн жилийн тэр нэг орой тагтан дээрээ хэн нэгэнд зориулж ярьж байсан "Шархалсан сэтгэл"-ийнхээ тухай үргэлжлүүлэн энэ дугаарыг бэлдлээ.Өрөөлтэй хамт өөрийн сэтгэлээ таних тухай сэдэв магад хэзээ ч дуусахгүй байх. Эргэцүүлэл, мэдрэмж, эдгэх гэж хичээж буй цаг хугацаа, авралаа номоос эрж, сэтгэлээ уудлан чөлөөлөхийг хичээж байна. Амжилт, бүтээлээс гадна алдаа дутагдлаа ч хуваалцана гэдэг чинь сайхан юм. Сонсогч танд ч мөн хань болж, эргэцүүлэлд тань нэмэр болвол сайнсан. Заавал ямар нэг зүйл ойлгох албагүй ч байж магад.Ямартай ч ганцаардаж буй бол төгсгөлд нь яваа хоёр дууг сонсоод уйлж болно, дурсамжаараа аялсан ч болно. Эцсийн эцэст сонсогч та хайрлагдах, хайрлах, хайрлуулах эрхтэй хүн юм шүү!Ашигласан хөгжим: Ane Brun - No Reason To CryPrelude - Toshifumi HinataТэр жилийн болкоон дээр ярьсан яриаг сонсох болНАД ДЭЭР ДАРААРАЙНамайг хүлээж суудаг сонсогчиддоо баярладаг шүү.Үргэлж
Populiari šalyje
Ši tinklalaidė taip pat patenka į šių šalių tinklalaidžių topus.