Библийн хуудсаар
Библийн хуудсаар
0
Dr. J. Vernon McGee-ийн 'Thru The Bible' буюу 'Библийн хуудсаар' радио хичээлийн подкаст хувилбар. Энэхүү хичээл нь таван жилийн турш Библийн бүх хуудсыг дамжин судлах бөгөөд нийт 1299 дугаартай. Монгол улс энэ хичээлийг төрөлх хэлээрээ нэвтрүүлж буй 107 дахь улс юм.
Episod
-
#923 Израиль одоо шүүгдэж, ирээдүйд аврагдана|Хосеа 11-14 05.09.2024 34minБурханы энэрэл ба Израилийн зөрүүдлэл. Эсэргүүцлийн түүхэн улбаа. Израильд буух хатуу шүүлт. Гэмшлийн гуйлт. Өршөөл ирэх нь лавтай.
-
#922 Израилийн нүгэл ба олзлогдол|Хосеа 10 04.09.2024 19minИзраилийн нүгэл ба олзлогдол. Израилийн дээрх Бурханы шүүлт. Хуваагдмал амьдрал шүүлтийг авчирдаг. Зөвт байдлыг тариалж, хайр энэрлийг хурааж авах.
-
#921 Израилийн нүглийн шийтгэл|Хосеа 9 02.09.2024 17minӨнөөдөр бид Хосеа номны 9-р бүлгийг үзэх болно. Израильчууд өөрсдийн хөгжил цэцэглэлтийг хараад бүх зүйл хэвийн байна гэж бодож байсан. Бурхан тэднийг хөгжил цэцэглэлтээр ерөөсөн ч, энэ нь тэдний нүдийг сохолж, тэд Эзэн Бурханаасаа эргэсэн юм. Үүнээс болж тэд Бурханы шүүлтэд орсон.
-
#920 Израиль алтан тугал руу, гэм нүглийн тахилын ширээ рүү эргэсэн нь|Хосеа 8 30.08.2024 20minИзраилийн урвалт, Израильчууд Бурханы гэрээг зөрчиж хуулиас нь тэрсэлсэн учраас шийтгэл хүлээж байна. Бурханы мэлмийд зөвт бус хаад хаан ширээнд сууж байсан.
-
#919 Израиль Египет болон Ассири луу эргэсэн нь|Хосеа 7 28.08.2024 19minХарийнхныг түших нь хоосон. Далд хийдэг байсан гэм нүглээ илээр хийх болсон. Тэр үед тэдний дээр Бурханы шүүлт ирсэн. Тэдний дунд байсан өлсгөлөн нь тэдний дээр буусан Бурханы шүүлт байсан.
-
#918 Гэм нүглээсээ болж шүүгдэх нь|Хосеа 6 26.08.2024 16minГэм нүглээс болж шүүгдэхээс өөр аргагүй. Шашныг бус Есүс Христийг хүлээн авцгаая. Бурхан тахилыг бус энэрлийг хүсдэг. Бурханы Үгийг тунхаглахаар дуудагдсан хүн тунхаглахгүй байвал хүн алж байна гэсэн үг.
-
#917 Израиль Бурханаас эргэж, Бурхан Израилиас эргэсэн нь|Хосеа 5 23.08.2024 21minӨнөөдрийн хичээлээр бид Хосеа номын 5-р бүлгийг үзэх болно. Энэ бүлэгт умардын хаанчлалын гэм нүглийг үргэлжлүүлэн шийдвэрлэж, тэдний дээр шүүлт авчирч байгаа талаар гарна.
-
#916 Израилийн гэм нүгэл|Хосеа 4:7-19 21.08.2024 19minИзраилийн гэм нүгэл. Биеийн завхайрал, сүнслэг завхайрал, шунал, архидал. Бид зөрүүдэлсээр байвал Израиль боолчлолд орсон шиг асуудалд орох үе ирэх болно. Тэр үед Бурхан биднийг зөнгөөр нь орхих болно.
-
#915 Бурханы өмнө буруутай Израиль|Хосеа 4:1-6 19.08.2024 17minХосеа номны 4-р бүлгээс эхлэн бид Хосеа эш үзүүлэгчийн хувийн амьдралын талаар үзэхгүй. Өмнөх бүлгийн сүүлийн хоёр ишлэлээс эхлээд Хосеагийн хувийн амьдрал гарахаа больж Бурхан завхарсан Израиль үндэстэнд хандсан үгс рүү шилждэг. Тиймээс энэ номын 4-14-р бүлэг бол эш үзүүллэгийн талаар өгүүлсэн хэсэг юм.
-
#914 ЭЗЭНий авралын хайр|Хосеа 3 16.08.2024 21minӨнөөдрийн хичээлээр бид Хосеа номны 3-р бүлгийн үүх түүхээр аялж суралцах болно. Өмнөх хичээлээр Бурхан Израилийг Өөр лүү нь эргэн ирэх болно гэдгийг хэлсэн. Харин өнөөдрийн хичээлээр итгэмжгүй байсан ч эргүүлэн Өөртөө авчрах болно гэсэн Бурханы үг гардаг. Бид ийм зүйлийг хүртэх зохистой хүмүүс биш ч, Бурхан биднийг ийм агуу хайраар хайрлажээ.
-
#913 Израиль Бурхан руу эргэнэ гэсэн эш үзүүллэг|Хосеа 2:16-23 14.08.2024 16minӨнөөдрийн хичээлээр Бурхан Израилийг Өөр лүү нь эргэн ирэх болно гэдгийг хэлсэн байдаг. Бурханы хайр байхад бүх зүйл боломжтой гэдгийг та энэ хичээлээс ойлгож авах болно. Бурхан өөрийн авран зольж авах тэр л хайраараа Израйлийн ард түмэнтэй байгуулсан гэрээний харилцаагаа дахин сэргээх болно гэдгээ амлахыг та сонсох болно. Үүн шиг Бурхан бидэнтэй ч бас харилцаагаа дахин сэргээхийг хүсэж байгаа.
-
#912 Израиль Бурханыг орхисон нь|Хосеа 2:1-15 12.08.2024 20minХамгийн том гэм нүгэл бол таныг хайрласан нэгэнд итгэмжгүй хандах. Израиль үндэстэн бүхэлдээ хиймэл шүтээн рүү эргэсэн байсан. Бурхан Израилийг өршөөхгүй, хүүхдүүдийг нь ч өршөөхгүй гэдгээ хэлж байна. Тансаглахын тулд биеэ үнэлдэг. Гомдоллохгүй байх. Байгаа зүйлдээ сэтгэл ханалгүй, илүү ихээр тансалахын тулд биеэ үнэлдэг. Бурханыг таньж мэдээгүйгээс бидэнд зовлон ирдэг.
-
#911 ХХосеа болон янхан эмэгтэй Гомерийн гэрлэлт|Хосеа 1:1-11 09.08.2024 14minБид Библийн агуу номнуудын нэг болох Хосеа номыг үзэх гэж байна. Эхний гурван бүлэгт Хосеагийн хувийн амьдрал болон түүний итгэмжгүй эхнэр Гомер, гэр бүлийнх нь завхайрал болон хотынхоны хов живийн талаар гардаг.
-
#910 Хамгийн том гэм нүгэл|Хосеа удиртгал 07.08.2024 17minӨнөөдрийн хичээлээр бид Өөрийн ард түмнийг хайрласан хайраа Бурхан хэрхэн илэрхийлж байгаа талаар өгүүлдэг Хосеа номын тухай үүх түүхээр аялах болно. Биднийг хайрласан Бурханы хайрын талаар Хосеагийн амьдралын түүхээс үргэлжлүүлэн хамтдаа судлая.
-
#909 Гэрлэлт, гэр бүл|Хосеа удиртгал 05.08.2024 25minӨнөөдрийн хичээлээр бид Хосеа номыг эхлүүлэн судлах болно. Өөрийн ард түмнийг хайрласан хайраа Бурхан хэрхэн илэрхийлж байгаа талаар энэ номон дээр гардаг. Биднийг хайрласан Бурханы хайрын талаар улам илүү ихээр судлахад энэ ном та бидэнд туслах болно. Бурхан Хосеагаар дамжуулан Өөрийн ард түмнээ харь шүтээн шүтэж, Өөрт нь итгэлгүй амьдарч байгааг буруу болохыг харуулахыг зорьсон.
-
#908 Агуу Зовлон|Даниел 12 30.07.2024 29minӨнөөдөр бид Даниел номны хамгийн сүүлийн 12-р бүлгийг уншиж судалхад бэлэн болчихоод байна. Үүгээр Даниел номыг бид бүрэн судлаад дуусах болно. 12-р бүлгийг ерөнхийд нь харвал тэртээ 10-р бүлэгт бичиж эхэлсэн үзэгдэл энэ бүлэгт дуусах гэж байна.
-
#907 Нүглийн хүн буюу Антихрист|Даниел 11:37-45 29.07.2024 20minӨнгөрсөн хичээлийн хамгийн сүүлчийн эшлэлд бид Нүглийн хүн буюу Антихристийн тухай сураад хичээлээ өндөрлөж байсныг санаж байгаа байх. Тэр хүн бол Даниел номны эхэнд гарч буй Ромын эзэнт гүрнийг эргүүлэн нэгтгэх нэгэн. Тэр бол Бурхан ба Христийг эсэргүүцэгч. Тэр дур зоргоороо авирлагч, бардам дээрэнгүй нэгэн. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ тэр Нүглийн хүний тухай үргэлжлүүлэн сурцгаая.
-
#906 Даниел үргэлжлүүлэн үзэгдэл үзсэн нь|Даниел 11:15-36 28.07.2024 23minЭнэ удаад 11-р бүлгийг үргэлжлүүлэн судална. Дэлхийн түүх хэрхэн өрнөх тухай өнөөдрийн хичээлээс үргэлжлүүлэн унших билээ. Бурхан бүгдийг урьдаас мэддэг тул бидэнд бас сануулга өгөх зорилготойгоор үүнийг тэмдэглүүлж үлдээснийг бүгдээрээ одоо судлах гэж байна.
-
#905 Дэлхийн түүхийг урьдаас тэмдэглэсэн нь|Даниел 11:1-14 27.07.2024 24min10-12-р бүлгүүд бүгд нэг л үзэгдлийг авч үзэж байгаа учраас одоо бидний үзэх 11-р бүлэг бол өмнөх 10-р бүлгийн үргэлжлэл болно. Энэ бүлэг үнэхээр чухал. Яагаад гэвэл 9-р бүлэгт гарсан Далан долоо хоногийн зарим нэг нарийвчилсан тайлбарыг энд өгсөн билээ. Далан долоо хоног бол Даниелийн ард түмэн болох Израильтай онцгой хамааралтай үзэгдэл юм.
-
#904 Даниел aлдаршуулагдсан Христийн үзэгдлийн тайлбарыг авсан нь|Даниел 10:10-21 26.07.2024 26minДаниел 10 бүлгээс номны төгсгөл хүртэл ерөнхийдөө нэг үзэгдэл үргэлжилж байгааг дурдмаар байна. Энэ үзэгдлийн эхний хэсгийг бид түрүүчийн хичээлээрээ сурсан. Даниел амьдралынхаа төгсгөлд, нас өндөр болчихсон байхдаа Алдаршуулагдсан Христийг үзэгдлээр харжээ.
Popular di
Podcast ini turut muncul dalam senarai podcast negara-negara ini.