Lez Ketchup Podcast
Lez Ketchup
0
Хоёр найз суугаад хобо жибэ, аз жаргал, амьдрал ярьдаг подкаст.
Episod
-
E46: Хайр хэзээ үүссэн юм бэ? Хайрын тухай философийн ойлголтууд.. 01.03.2026 2j 20minХайр, романтизм хэзээ үүссэн бэ? гэдгээс эхлээд хайранд хандах хандлагуудын талаар философийн ойлголтуудад юу гэсэн байдаг талаар буу халлаа. Эрэгтэй зочин урьсных эрэгтэй хүний хайрыг харах өнцгийг бас ярилцлаа. 💌 : lezketchuppodcast@gmail.com
-
E43: Light Pollution 05.11.2025 1j 40minАняа маань Австри улсад архитектурын дизайны specialist- ээр ажилладаг. Бидний амьдарч буй орчны гэрэл гоо зүй болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, зэрлэг байгалийн амьтадын амьдрах нөхцөлд яаж сөнгөөр нөлөөлдөг талаар ярилцлаа.💌 : lezketchuppodcast@gmail.com
-
E42: Дасгалжмаар байна. Юунаас эхлэх вэ? with @kushzorigt 01.10.2025 1j 12minЭнэ удаагийн дугаартаа дасгал хөдөлгөөнийг юунаас эхлэн зөв дадал болгох талаар Kush-тэйгээ буу халлаа. Биеийн поз оо яаж засах, яаж хүссэн үр дүндээ хүрэх талаар мөн төрсний дараах ээжүүдэд тохиолддог асуудлууд, хөдөлгөөн заслын талаар ярьсан байна. Та нар минь манай Kush-ийн @kushzorigt сувгийг дагаад гэртээ дасгалжиж болох юм шүү.
-
E41: Удаан хэмнэлтэй амьдрах ба одоо цагтаа байх тухай 20.09.2025 1j 57minБид энэ удаад завгүй, хурдан хэмнэлтэй өнөөгийн нийгэмд утга учиртай "удаан" амьдарч, одоо цагтаа байх гэж хичээж байгаа тухайгаа ярилцлаа.
-
E39: Аялал зугаалга, Playtime ба бусад 20.09.2025 1j 55minЗуны урин дулаан цаг ирж, Улаанбаатарчууд маань гэр бүл, найз нөхдөөрөө аялал зугаалганд явдаг үе эхэлж байгаатай холбогдуулан бид шинэ дугаараа бэлтгэлээ. Хөдөө майхантай ба морин аялал хийхэд авч явдаг зүйлс ба анхаарах зүйлс, аялал зугаалгын тухай санаа бодлоо хуваалцаж буу халав.
-
E38: Ээж Ари, ээж Тиа хоёр буу халав 23.06.2025 2j 53minБид хоёр энэ удаад ээж гэдэг дүрээрээ ярилцаж энэхүү дугаарыг бэлтгэлээ. Шинэ ээжийн сэтгэл зүй, түгшүүр, сэтгэл гутралаас эхлээд хүүхэд өсгөхтэй холбоотой янз бүрийн сэдвээр буу халав.
-
ep36: Огцрох амархан, Үзэл бодлоо илэрхийлэх амархан with @philosophymn 30.05.2025 2j 15minЭнэ удаагийн дугаартаа одоо болж буй жагсаал цуглаан, улс төрийн талаарх философийн ойлголтуудын талаар Philosophy.mn болон ux/ui дизайны Renew компанийн үүсгэн байгуулагч М. Дөлгөөнбаяртай буу халлаа. Улс төрөөс гадна бидэнд хамгийн ойр жижиг нэгж болох гэр бүлийн талаар сүүлдээ бүр хайрын тухай яриад дууссан шинэ дугаарыг маань хүлээн авна уу. Бие биедээ хайртай байгаарай ❤️ 💌 : lezketchuppodcast@gmail.com
-
Нийгмийн бизнес ( Social Enterprise ) - Дэлхийн ирээдүй 13.12.2024 1j 11minНийгмийн бизнес эрхлэгч гэж хэн бэ? Бид хойч үедээ эрүүл нийгэм, байгаль орчин өвлүүлэн үлдээхийн тулд хийж чадах зүйл байгаа юу? Удахгүй нээгдэх impact club, impact lab-ийн талаар Social Entrepreneur Агнууштай буу халлаа.
-
E27: Мөнгөтэй харилцах харилцааны тухай 20.11.2024 1j 32minМөнгө бол бидний амьдралын чанарт шууд нөлөөлдөг томоохон хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн. Мөнгө бидэнд сонголт хийх эрх чөлөөг олгодог. Гэхдээ мөнгө "аз жаргалын түлхүүр" мөн үү? Та мөнгөтэй хэрхэн харилцдаг вэ? Мөнгөтэй харилцах харилцаагаа ойлгох нь ямар чухал вэ? Эдгээр асуултуудын хүрээнд бид энэ удаагийн дугаараа бэлтгэлээ.
-
E25: Хэрэв бид 20-иод насандаа эргээд очсон бол 20.10.2024 1j 39minХориод насандаа хөл тавиад удаагүй байгаа нэгэн сонсогчийнхоо хүсэлтээр бид энэ удаад өөрсдийн 20-иод насны хөгтэй, сургамжтай, дурсамжтай үеүүдээ дурсаж шинэхэн дугаараа бэлтгэлээ. Бид энэ дугаартаа эргээд 20-иод насандаа очсон бол юуг яаж хийх байсан, бүх зүйл тодорхойгүй мэт санагддаг сэтгэл догдлом хэрнээ ээдрээтэй, донсолгоотой, адал явдалтай амьдралын энэ үеийн тухай буу халав.
-
E24: Хосын харилцаа яг 50/50 байх боломжтой юу? 10.10.2024 1j 37minГэр бүл, хосуудын харилцаанд мөнгө санхүү, гэрийн ажил, сэтгэл зүй гээд бүхий л талаар хоёр талаас яг эн тэнцүү буюу 50/50 хувь оролцоотой байх боломжтой юу? Бид энэ удаад хосын харилцааны балансын тухай буу халлаа.
-
E22: Эрүүл нийгэм, эмпати, феминизмийн тухай (@agiimaa.burged) 20.09.2024 1j 51minХүүхдүүдээ зөв, эрүүл өсгөх нь эрүүл, аз жаргалтай нийгмийг бүтээх анхны алхам. Тун удахгүй ээж болох гэж буй болон аль хэдийн хүүхдүүдээ өсгөх аялалаа эхэлчихсэн ээжүүд хамтдаа суугаад эрүүл нийгэм бүтээх тухай, феминизмын тухай буу халав. Бид энэ удаагийнхаа дугаараар трифт соёлыг сурталчилж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой контентуудыг бүтээж байгаа @agiimaa.burged -ийг урьж оролцууллаа.
-
E21: Хосын харилцаан дахь хүчирхийллийн тухай 09.09.2024 1j 23minСүүлийн үед цахим орчинд Сэксцагаанбогд, Урин нарын асуудал хурцаар яригдаж байгаатай холбогдуулан бид энэ удаагийн дугаартаа хосын харилцааны хүчирхийллийн тухай ярилцлаа. Хосын харилцаан дахь хүчирхийлэл гэж юу вэ, энэ нь ямар ямар хэлбэрээр илэрч болох вэ, хос хоорондын маргаан, хүчирхийлэл зөвхөн тэр хосын хувийн асуудал уу, эсвэл нийгмийн асуудал уу гээд олон сэдвийг хөндсөн шинэ дугаарыг маань хүлээн авна уу.
-
E20: Амьдралын шинэ бүлэг 30.08.2024 57minБид хоёрын аль алины амьдралд нэгэн шинэ бүлэг эхэлж байгааг тохиолдуулан энэхүү дугаарыг бэлтгэв. Хүн бүрийн амьдралд нэгэн хуучин бүлэг ард хоцроход шинэ бүлэг эхлэх шилжилтийн үе байдаг билээ. Амьдралынхаа шинэ бүлэг эхэлж байсан үеүүдээсээ коммент хэсэгт, эсвэл имэйлээр бидэнтэй хуваалцаарай.
-
E19: Эмэгтэй хүн байх сэтгэл зүй 10.08.2024 1j 49minЭмэгтэй хүн байх сэтгэл зүй ямар байдаг вэ? Өөрийгөө голох мэдрэмж, нийгмээс ирэх хүлээлт дарамтыг даван туулах тэрний хажуугаар сэтгэл гутрал гэгч зүйлтэй яаж зохицон амьдарч буй талаар Vika ( Дөлгөөн ) найзтайгаа буй халлаа. Та хэд бас яаж энэ үеийг даван туулдаг вэ? Санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай. Мөн бидэн рүү захидал илгээх, өөрсдийн түүх, санал сэтгэгдэлийг хуваалцахыг хүсвэл манай lezketchuppodcast@gmail.com хаяг руу илгээгээрэй.
-
E18: Хортой харилцаанд байдаг УЛААН дохионууд 30.07.2024 1j 31minХортой харилцааг илтгэх "Red Flag" буюу Улаан дохионуудын тухай бид энэ удаад буу халав. Хайр дурлал, найз нөхөд, гэр бүлийн гээд бүхий л харилцаанд эдгээр улаан дохионууд элбэг тохиолдох нь бий. Та харилцаандаа улаан дохионуудыг байнга мэдэрдэг юм биш биз? Тэгвэл тийм хортой харилцаанд та цаг хугацаа, энерги, сэтгэл зүрхээ зарцуулах хэрэгтэй гэж үү? Санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай. Мөн бидэн рүү захидал илгээх, өөрсдийн түүх, санал сэтгэгдэлийг хуваалцахыг хүсвэл манай lezketchuppodcast@gmail.com хаяг руу илгээгээрэй.
-
E16: Playtime 2024-ийн хобо жибэ (Live @Playtime) 10.07.2024 48minБид энэ жилийн Playtime-ийн сүүлийн өдөр Waldo асар дээр анх удаа подкастынхаа шинэ дугаарыг live-аар бичиж үзлээ. Энэ жилийн Playtime-ийн сонин хачин, хобо жибэг хуваалцаж байна.
-
E14: Улаанбаатараас Хутаг-Өндөр лүү (Ч.Бат-Уянга) 10.06.2024 2j 11minБидний амьдарч буй орчин, хүрээлэн байгаа газар нутаг амьдралын чанар, аз жаргалд шууд нөлөөлдөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл бид энэ удаад амьдрах орчноо огцом өөрчилж, гэр бүлээрээ хотоос хөдөө орон нутаг руу суурьшсан бүсгүй Ч.Бат-Уянгыг шинэ дугаартаа урьж оролцууллаа.
-
E13: Өөртөө итгэх итгэл ба өөрийгөө хайрлах тухай 30.05.2024 1j 28minӨөрийгөө хайрлан халамжлах гэдэгт зөвхөн маникюр, педикюрт орохыг хэлэх үү, эсвэл өөрийн мэдрэмж, хэрэгцээгээ ойлгож, тэр хэрэгцээгээ хангах тухай асуудал уу? Бид энэ удаад өөрөө өөртэйгээ харилцах харилцааны тухай, өөрийгөө хайрлах тухай, мөн энэ сэдэв өөртөө итгэх итгэлтэй хэрхэн холбогддог тухай санаа бодлуудаа хуваалцаж, буу халав. Та бүхэн хэрхэн өөрийгөө хайрладаг вэ? Тэр аргуудаасаа бусадтайгаа хуваалцаарай ;)
-
E12: "Гадаад"-д үнэхээр аз жаргал байдаг уу? 20.05.2024 1j 22minТанд заримдаа Монголоос л гарчихвал амьдрал сайхан болчих гээд байгаа юм шиг санагддаг уу? Энэ бодол магадгүй залуу хүн бүр хэзээ нэгэн цагт ийм мэдрэмж авч байсан байх. Тэгвэл бид энэ удаад гадаад л явчихвал "тэнд" үнэхээр аз жаргал байдаг эсэх тухай ярилцсан юм.
Popular di
Podcast ini turut muncul dalam senarai podcast negara-negara ini.