Dayieana's Podcast

Dayieana's Podcast

Sarandelger
Land Mongolia
Sjanger Kunst, Bøker
Språk MN
Episoder 24
Siste 26.04.2026

Ном бас бус...

Episoder

  • #16: ФРАНЗ КАФКА "ХУВИРАЛ" - ГАНЦААРДАЛ ДУНДАА ШАВЖ БОЛОН ХУВИРАХ УУ, ЭСВЭЛ ХҮН ЧИГЭЭР ОРШИХ УУ? 26.04.2026 55min
    Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн бичлэгээр оршихуйн асуудлыг уран зохиолын хэлнээ буулгасан бүтээлүүдийн ноён оргил болох "Хувирал" туужийн тухайн ярилаа. Мөн нэмэлтээр уг туужаас зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Aquarium" өгүүллэгийг товчхон яриан. Уг хоёр тууж, өгүүллэгийн тэмдэглэлийг мөн унших боломжтой байдлаар холбоос хуваалцлаа.Бичлэгийг маань үздэг та нартаа баярлалаа. Зүрх шүү! 00:00 Мэндчилгээ :p00:40 Оршихуйн асуудал гэж юу вэ?01:50 Франз Кафка зохиолчийн оршихуйн асуудал буюу ГАНЦААРДАЛ07:18 Туужийн эхний хэсэг: Грегор Замза шавж болон хувирчээ12:02 Грегор яагаад заавал ШАВЖ болон хувирав?12:56 Анализ-117:43 Туужийн хоёрдугаар хэсэг: Шавж болохоос өмнөх Замза ба дараах Замза27:23 Анализ-228:35 Туужийн төгсгөл хэсэг: Түрээслэгчид ба Замзагийн үхэл37:18 Төгсгөлийн анализ38:41 Шавж болж хувирахгүйгээр, хүн чигээрээ амьдарна гэж байх уу?40:34 Миний оршихуйн хямрал буюу АМЬДРАЛЫН УТГА УЧИР50:39 ХАМГИЙН ЧУХАЛ, ЭЦСИЙН ДҮГНЭЛТ - ДОТООД МЭДРЭМЖҮҮДЭЭ СОНС, МЭДЭР, ГАДАГШЛУУЛ52:56 Л.Өлзийтөгс "Aquarium" өгүүллэгийн товч тэмдэглэл"Хувирал" туужийн тэмдэглэл: https://www.instagram.com/p/DNp5XZbR36b/?img_index=1"Aquarium" өгүүллэгийн тэмдэглэл: https://www.instagram.com/p/DQwc7y7EV2G/?img_index=1Instagram: https://www.instagram.com/dayieanaquotes/
  • 15: ЦАГААН ХООЛТОН: ХҮҮХЭД НАСНЫ ТРАУМА БА ПАТРИАРХИ НИЙГЭМ 29.03.2026 1t 30min
    Бүгдээрээ сайн уу,Энэ удаа БНСУ-ын зохиолч, яруу найрагч, 2024 оны утга зохиолын Нобелийн шагналт Хан Ганы "ЦАГААН ХООЛТОН" номын үйл явдлуудыг дүрүүдийн сэтгэлзүйн онцлог, тэдгээр онцлогууд яг хэзээ, яаж үүссэн, хүүхэд насны траума ба траума насанд хүрч, том хүн болсон хойно амьдралын шийдвэрүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар маш дэлгэрэнгүй ярилаа. БИЧЛЭГ МААНЬ МАШ УРТ БОЛСОН УЧРААС ХЭСЭГ АГУУЛГААР НЬ АНГИЛАН ХУГАЦАА ТАВЬСАН ТУЛ ХҮССЭН ХЭСЭГТЭЭ МИНУТ ДЭЭР ШУУД ДАРААД ҮЗЭЭРЭЙ.00:22 - Зохиолчийн тухай04:11 - Хөвгүүн ирлээ номын товч танилцуулга06:25 - Грек хичээл номын товч танилцуулга07:54 - 1-р бүлэг "Цагаан хоолтон"29:45 - 2-р бүлэг "Монгол хөх толбо"42:38 - 3-р бүлэг "Шатаж буй ой"01:08:04 - Номын нэгдсэн дүгнэлт-1: Хүүхэд насны траума01:09:47 - Номын нэгдсэн дүгнэлт-2: Хүүхэд насны траумагийн одоогийн амьдрал дахь нөлөөлөл01:15:19 - Номын нэгдсэн дүгнэлт-3: Энэ номын хайр нь хаана байна вэ?01:18:33 - ЭДГЭРЭЛ01:20:44 - "Toxic Parents" номын товч танилцуулга01:27:21 - Хан Ган эгчдээ хайр зарлалаа 😛Ном маань өөрөө нам гүм атлаа дэндүү гүн билээ. Уг нам гүмийг өөрийн өнцгөөр, чанга дуугаар ярьсан бичлэгийг маань үзэж байгаад талархлаа. Сэтгэгдлээ хуваалцдаг хүн бүхэнд зүрх шүү."Цагаан Хоолтон" номын тэмдэглэл: https://www.instagram.com/p/DO3FrxWkbAw/?img_index=1"Хөвгүүн ирлээ" номын тэмдэглэл: https://www.instagram.com/p/DTXefqDkREP/?img_index=1"Грек хичээл" номын тэмдэглэл: https://www.instagram.com/p/DLb9WnDRn9T/?img_index=1Instagram: https://www.instagram.com/dayieanaquotes/
  • #14: БАВОРИ ХАТАГТАЙ - ГЭР БҮЛЭЭС ГАДУУРХ ХАРИЛЦАА БА ХҮНИЙ ОРШИХУЙН АСУУДЛУУД 15.03.2026 1t 17min
    Бүгдээрээ сайн уу, урт хугацааны дараа дахин бичлэг хийж байгаадаа их баяртай байна аа. Энэ удаа Францын алдарт Гюстов Флобер зохиолчийн хамгийн алдартай бүтээл болох Бавори Хатагтай номыг өөрийн бодол, мэдрэмжийг шингээн ярилаа. Бавори хатагтай номын дүрүүдийн сэтгэлзүй, тухайн цаг үеийн нийгмийн байдал, өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэх мэт олон сэдвийн хүрээнд ёстой өөрийнхөө дураар чалчсан бичлэгийг маань үзэж байгаад талархлаа. Сэтгэгдлээ хуваалцдаг хүн бүхэнд зүрх шүү.
  • #13: ХҮМҮҮНИЙ УТГА УЧРЫН ЭРЭЛД 15.03.2026 59min
    Энэ удаагийн подкастаараа номын клубийн эрхэм нөхөр Гүнболортой Виктор Франкл мэдрэлийн эмч, сэтгэл судлаачийн Дэлхийн II дайны үед Еврэйчүүдийн хорих лагерт өнгөрүүлсэн гурван жилийн түүх, намтарыг өгүүлсэн "Хүмүүний утга учрын эрэлд" номын талаар ярилцлаа. Уг ном нь зөвхөн түүний намтар, түүхээр хязгаарлагдах бус хүмүүний амьдралд тулгарах асуудал, тэдгээрт үзүүлэх хариу үйлдэл, амьдралын утга учир гэх мэт олон сонирхолтой сэдвийг хамарсан билээ.
  • #12: Франсин Риверс - "Жинхэнэ Хайр" 1-р хэсэг 03.11.2024 27min
    Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн дугаараар Франсин Риверс зохиолчийн "Жинхэнэ Хайр" романы эхлэл хэсгийг дэлгэрэнгүй (маш дэлгэрэнгүй) ярьлаа. "Жинхэнэ Хайр" гэх холбоо үг бусдыг болон өөрийгөө хайрлах, хүлээн зөвшөөрөх гэсэн гүн, гүнзгий утгыг агуулж буй. Удаан хугацаанд бичлэг хийгээгүй тул их сандарлаа. Подкастыг маань сонсдог та нартаа талархаж байна.
  • #11: Аллагад хүргэсэн хардалт 10.04.2024 55min
    Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн дугаараар дэлхийн алдарт Лев Толстойн "Крейцерийн Сонат" романыг номын клубийнхээ Эрдэнэхүү ахтайгаа ярилцлаа. Хосын харилцаа, гэрлэлт, цаашлаад хүн өөрөө өөрийгөө мэдрэх, ойлгох, эмэгтэй хүний нийгэмд эзэлж буй байр суурь, хардалт зэрэг маш өргөн хүрээг хамарсан роман байлаа. Бичлэгийг маань үздэг та нартаа баярлалаа, зүрх зүрх зүрх.
  • #10: Сар бүрийн бямба гарагт шарил эргэдэг хүний тухай ном 31.03.2024 51min
    Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн бичлэгээрээ Японы алдарт Нацүмэ Соосэки зохиолчийн "Кокоро" номын үйл явдлыг бараг л бүтнээр спойрлордлоо. "Өөрийгөө ойлгохын хүссэн хэн бүхэнд "хүмүүний сэтгэл" гэж юу болохыг өгүүлсэн эл түүхийг санал болгоё" -Нацүмэ Соосэки Хүний амьдралд ер нь их олон үйл явдал өрнөж болдгийг, тухайн үйл явдал бүрээс хүнд ямарваа нэгэн дурсамж, сэтгэлийн шарх, сар бүрийн бямба гарагт эргэх ёстой шарил бий болдог байх нь. Энэ удаагийн зочноороо Даашкагаа урьлаа. Бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Зүрх зүрх зүрх. #Ном #Нацүмэ #Natsume #Kokoro #Кокоро #Сэтгэл #Амиа_Хорлолт #Үхэл #Тэмдэглэл #Шүлэг
  • #9: Милан Кундера - Тэвчихийн Аргагүй Хөнгөн Оршихуй 22.02.2024 28min
    Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн бичлэгээрээ Милан Кундера зохиолчийн алдарт "Тэвчихийн Аргагүй Хөнгөн Оршихуй" романы талаарх өөрийн бодлоо хуваалцлаа. Уг нь маш их агуулгыг хамарсан, ярих юм ихтэй ном ч гэлээ ёстой л өөрийнхөө ярьж чадах хэмжээнд л ярьлаа. Бичлэгийг маань дуустал нь үзсэнд баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү, зүрх. Дараагийн бичлэгээр Лев Толстой зохиолчийн "Крейцерийн Сонат" номын талаар ярилцах болно.
  • #8 Dayieana's Podcast: Хүн байх эрхгүй 16.10.2023 1t 36min
    Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн дугаараар Осаму Дазай зохиолчийн "Хүн байх эрхгүй" номын талаар @nolongerhuman06 найзтайгаа ярилцлаа. Үнэндээ сайхан тайлбар бичье гэсэн үг орж ирэхгүй байна өө. Бичлэгийг маань үзэж байгаад баярлалаа. 🥺🫂 Apple podcast-д өнөөдөртөө багтаад орно оо, тэр болтол YouTube-ээс үзэж байгаарай заа. 🫶🏻 (Энэ ковер зургийг янзлахдаа бүр зөрүүд зөн хөдлөөд, баахан өнгөний холион бантан хийчихлээ 🤪)
  • #7 Dayieana's Podcast: Жан Поль Сартр "ҮГ" (Бидний амьдралын утга учир болон сонголтын талаар) 06.10.2023 33min
    Бүгдээрээ сайн уу, удаан уулзсангүй шүү :)) Энэ удаагийн подкастаараа бид Жан Поль Сартр ахын "ҮГ" номын талаар, тэр дундаа бидний амьдралын утга учир болон сонголтын талаар С.Халиун найзтайгаа ярилцлаа. Унших үед агуулга, үйл явдал нь тодорхой бус, ойлгоход бэрх мэт боловч хэсэгхэн хугацаа зориулан бодоод үзэхэд хүний амьдралын хамгийн чухал асуудлуудыг хөндсөн ном бол яах аргагүй "Үг" билээ. Ийм ч учир бидний яриа олон сэдэв рүү гажиж, өөрчлөгдсөн ч эцсийн дүндээ амьдралын утга учир руу л тэмүүлэв. Бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. <3
  • #8 YouTube Videos: Л.Өлзийтөгс "Хараацай Зогсолт-I, II" экспериментал роман 20.07.2023 22min
    Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн бичлэгээр Л.Өлзийтөгс "Хараацай Зогсолт-I, II" экспериментал романы үйл явдал, нууцлаг, сонирхолтой шинжүүд, уншаад мэдэрсэн мэдрэмжүүд, бодлуудынхаа талаар ярилаа. Хамтдаа байдаг та нартаа баярлалаа. (Зүрх)
  • #6 Dayieana's Podcast: "Memoirs Of A Geisha" ном, кино хоёрыг зэрэгцүүлж, харьцуулан ярьж өгье. 15.07.2023 1t 18min
    Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн бичлэгээр "Memoirs Of A Geisha" ном, кино хоёрыг зэрэгцүүлж, харьцуулж ярьлаа. Номоос сэдэвлэн кино хийхэд мэдээж гоё чамин, нарийн детайл бүхнийг оруулдаггүй, гол үйл явдлуудыг сүннн-сүннн хийтэл гүйлгээд явуулчихдаг билээ. Харин энэ бичлэгээр номыг бүгдийг нь ярьлаа. (Найздаа амьдралаа ярьж байгаа юм шиг л дуржигнуулчихлаа. :p Edit эдр бол авах юмгүй :p ) Бичлэгийг маань үздэгт баярлалаа.
  • #5 Dayieana's Podcast: "Этгээд Хүн" Альбер Камю 30.06.2023 54min
    Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн дугаараар Б.Дагвадорж найзтайгаа дахин нэг удаа подкаст бэлтгэлээ. Номын үйл явдал, өрнөл, зохиолчийн үхэл, гол дүрийн үхлийн өмнөх бодол, номыг бүхэлд нь хатуу хавтас шиг л бүрхсэн философи гэх мэт олон зүйлсийн талаар ярилцлаа. Подкастыг маань сонсож буйд баярлалаа.
  • #4 Dayieana's Podcast: "Газар доороос бичсэн тэмдэглэл" Федор Достоевский 17.06.2023 35min
    Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн дугаараар Федор Достоевский зохиолчийн "Газар доороос бичсэн тэмдэглэл" номын талаар Б.Дагвадорж найзтайгаа ярилцлаа. Бичлэг цуурайтахгүй байх, шаржигнахгүй байх зэрэг асуудлуудаа бас л шийдэж чадсангүй. Аль болох бага цуурайтахаар засаж янзаллаа. Дугаар болгоныг маань сонсож, сэтгэгдэл үлдээж байгаа бүх үзэгчдэдээ баярлалаа. Ярилцсан сэдвүүдээ хугацаагаар нь жагсаан бичсэн тул сонсохыг хүссэн хэсгээ шууд сонсох боломжтой шүү. Хэрвээ хэн нэгэн надаас "Бүх хүн уншаасай гэсэн ном танд байна уу?", аль эсвэл "Хэн ч битгий уншаасай гэсэн ном бий юу?" гэж асуувал одоогоор энэ номыг л нэрлэж хэлнэ. Хүн гэж амьтан хэчнээн хир буртагтай, нийгмийг бүрдүүлэгч эд эс бүхэн ямар их эвдэрсэн сэтгэл зүйтэй болохыг, нийгэм хүнийг яаж өөрчилдөг болохыг, өөрийгөө адгуусны дээд буюу "хүн" гэдгээ олж мэдээсэй гэж хүснэ. 00:06 Эхлэл 00:56 Номын үйл явдал болон зохиолчийн уншигчдад илэрхийлэхээр зорьсон санаа 04:40 Номын I, II хэсгийн байрыг соливол номын агуулга яаж өөрчлөгдөх байсан бэ? 06:23 II хэгийн эхлэлд байх шүлгийн учир юу вэ? 08:28 Номын нэр зохиолын агуулга болон гол дүрийн сэтгэл зүйтэй хэрхэн холбогдож болох вэ? 10:56 Гол дүрийн эр буюу "газар доор амьдрагч"-ийн сэтгэл зүйг өөрсдийн бодлоор тайлбарлавал 16:06 Зохиолчийн хувийн амьдрал, намтар түүхийг номтой холбон таамаглах нь 20:51 Сэдвээсээ хазайн "Гэм Зэм" жүжгийн талаар ярилцсан нь 24:25 "Зохиолчийн хувийн амьдрал, намтар түүхийг номтой холбон таамаглах нь" сэдвээ үргэлжлүүлсэн нь 25:28 Номыг уншиж байх явцад ямар мэдрэмж мэдэрсэн талаар 29:26 "Хэт ухамсарт хүн"-ий талаар 30:53 Төгсгөлийн оршил (гэхгүюү) 31:31 Гэнэт нэг юм санасан нь: Уг номтой холбоотой философи үзлүүдийн талаар 34:12 Жинхэнэ төгсгөл
  • #7 YouTube Videos: Митч Альбом "Морритой өнгөрүүлсэн мягмар гаргууд" 06.06.2023 1t 20min
    Хүний оршихуйн үндэс буюу хайр, хайраар биеждэг гэр бүл гээд маш өргөн хүрээг хамарсан уг номыг өөрийн өнцгөөр яаж ойлгосноо тайлбарлав. Энэхүү бичлэгийг хийхэд маш их багтаамж шаардсан тул утсан дахь бүх аппликэйшнээ устгаж, хайртай зургуудаа ч бас устгав 😢. Гэсэн ч хэлэхийг хүссэн, бусадтай хуваалцахыг хүссэн бүх зүйлсээ ярьсан бичлэгээ эцсийн мөчид чанар 720p-тэйгээр нийтэлж чадлаа (яг уйлах нь ээ😭). Маш их хичээл зүтгэл гаргаж хийсэн бичлэгийг маань үзэх гэж байгаад, үзэж байгаад, үзсэнд талархлаа. 2 цаг гаран тасралтгүй ярихаар сүүлдээ ядраад зөвхөн тодруулсан эшлэлээ уншаад байдаг юм байна 😅. Бүгдэд нь хайртай шүү. ❤️ (Хэт урт бичлэг дахиж огт хийхгүй 😭. Бичлэгийн эхэнд ярьсан зүйлсээ захаас нь мартталаа их ярьсан байна. Үүнээс гадна youtube сувагтаа нийтлэхийн тулд ойролцоогоор 32 цаг, 18gb data, 36gb багтаамжийг зарцуулсан байна.)
  • #6 YouTube Videos: Франц Кафка "Хувирал" 06.06.2023 21min
    Энэ удаад Франц Кафка зохиолчийн "Хувирал" өгүүллэгийг уншаад мэдэрсэн мэдрэмж, бодсон бодлуудаа хуваалцлаа. Гэхдээ, энэ романыг ойлгосон гэж бодохгүй байна өө. Уг романаар дахиж бичлэг эсвэл подкаст орох байх гэж таамаглаж байгаа. Бичлэгийг маань үзсэнд баярлалаа. ❤️
  • #5 YouTube Videos: Франц Кафка "Мацагчин" 06.06.2023 12min
    Бүгдээрээ сайн уу, Энэ удаад Франц Кафка зохиолчийн "Мацагчин" өгүүллэгийн талаар ярилаа. Уншиж байхдаа ойлгох гэж, цаад утгыг нь ухах гэж их зүдэрсэн :p. Бичлэгийг минь үзэж буйд баярлалаа. <3
  • #4 YouTube Videos: Эрих Фромм "Хайрлах урлаг" - Хүний оршихуй, хайр хоёр симбиотик нэгдэл үү? 06.06.2023 12min
    Хайр, хүний оршихуй хоёр бол харилцан хамааралтай нэгдэл. Яагаад? Soulmate гэж ер нь байдаг уу? Байдаг бол ямар хүмүүс soulmate болдог юм? Зөвхөн хосын харилцаанд soulmate байдаг уу?
  • #3 YouTube Videos: Эрих Фромм "Хайрлах урлаг" - Хайр хүний оршихуйн асуудлын хариулт болох нь 06.06.2023 21min
    Эрих Фромм "Хайрлах урлаг" - Хайр хүний оршихуйн асуудлын хариулт болох нь
  • #2 YouTube Videos: Эрих Фромм "Хайрлах урлаг": Хайрлах гэдэг нэгэн урлаг уу? 06.06.2023 21min
    Энэ удаад философич, психологич, социологич Эрих Фроммын "Хайрлах урлаг" номын талаар ярилцах болно. Хайр гэх сэдэв маш өргөн хүрээтэй, харьцангуй утгатай "оршихуй" тул цуврал бичлэг оруулахаар шийдэв. Бичлэгийг маань үзэж байгаад талархлаа. ❤️

Populær i

Denne podkasten finnes også i podkast-listene til disse landene.