Podlogy Podcast

Podlogy Podcast

Podlogy Podcast
Krajina Mongolsko
Žánre Health & Fitness, Mental Health, Science, Social Sciences
Jazyk MN
Epizódy 65
Najnovšia 11.02.2026

Сэтгэл судлаач Зүчи (MSc), Чиро (BA) нартай хамт энэхүү подкастаар дамжуулан та уур бухимдал, аз жаргал, стресс, түгшүүр, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, бүтээлч сэтгэлгээ, ажлаас халшралт, хосын харилцаа, уй гашуу, хоол хүнс ба сэтгэл зүй гээд олон судлагдахууны тухай мэдлэгээ тэлээрэй.

Epizódy

  • 63. Бидний судалгаан дээр ажилласан туршлагаас 11.02.2026 1h 8min
    Энэхүү дугаараар бид хоёр нь судалгаан дээр ажиллаж байсан өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. Судалгаан дээр ажиллахад ямар байсан, бид юу суралцаж авч чадсан мөн судалгаа удирдаж гаргах гэдэг ямар ярвигтай ажил байдаг тухай ярилцлаа. Бидний ажилласан судаллагаануудыг сонирхож байвал доорх линкээр ороод үзээрэй. https://doi.org/10.1038/s41598-023-39452-4 https://doi.org/10.1111/dom.70134 https://doi.org/10.1093/geroni/igae098.2612Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 61. Стрессийг Базав 19.06.2025 56min
    Бидний өдөр тутмаа сонссоор дөжирсөн байх эрсдэлтэй ойлголтын нэг нь стресс. Ихэнх хүн энэ үгийг магадгүй өдөр тутмаа ашигладаг. Гэхдээ илүү нарийндаа, бүр цаашлаад стрессийн механизм, физиологи үндэс, бие болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд учруулах хор уршиг, дам нөлөө, стрессийг бууруулах хялбар боловч үр дүнтэй аргуудыг хэр сайн мэдэх бол? Энэхүү дугаараас та стрессийн тухай мэдэх ёстой бүхнээ мэдэж аваарай.Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 60. Ядуурлын Сэтгэл Зүйн Үндэс ба Архаг Стрессийн Тойрог 08.06.2025 55min
    Ядуурлын учир шалтгаан, хор нөлөөг тайлбарлахдаа бид эдийн засаг, улс төрийн өнцгөөс тайлбарлаж орлогын түвшин доогуур иргэдийг арчаагүй, халамж хүлээсэн, залхуу хэмээн шүүмжлэх нь нэмэгджээ. Харин сэтгэл зүйн шинжлэх ухааны өнцгөөс энэ нь залхуу, арчаагүйн тухай асуудал биш, харин илүүтэй стресс, архаг стресс болон түүнээс улбаалан үүсэх сэтгэл зүйн тулгамдсан асуудлаар ядуурлын ихээхэн хувийг нь тайлбарлах боломжтой. Сэтгэл зүйн онцлог нөхцөл байдлууд хэрхэн ядуурлын суурь шалтгаан болох боломжтойг та энэхүү дугаараас сонсоорой.Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 59. Тэд яагаад мөнгө авч авлигачдыг сонгох болов? 28.05.2025 57min
    Өнөөдрийн нийгмийн шударга бус, хүнийг ядууралд хүргэх систем нь олон мянган иргэнийг амьд үлдэхийн тулд богино хугацааны ашиг л бодсон сонголт хийхэд хүргэж байна. Энэ нь эдгээр хүмүүсийн буруу биш гэдгийг үргэлж санах хэрэгтэй, харин энэ бол зориуд бий болгосон анхдагч хэрэгцээгээр нь тоглох, айдас дээр тогтсон тогтолцооны үр дүн юм. Бид хэн нэгнийг мөнгө авч жагссанд буруутгах биш, тэднийг тийм байдалд хүргэсэн эрх баригчдыг шүүмжилж, энэхүү гэмтсэн системийг өөрчлөх ёстой. Ирээдүйгээ боддог, ёс зүйтэй, тэгш боломжтой нийгэм байгуулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг иржээ. #ОгцрохАмарханBecome a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 58. Бэрхшээлээс Сэтгэлийн Хатад Суралцах нь 04.05.2025 58min
    Resilience буюу сэтгэлийн хат нь амьдралын бэрхшээлээс үүдэлтэй. Таван хүн тутмын дөрөв нь амьдралд тулгарах ямарваа асуудлыг амжилттай даван туулдаг бөгөөд ингэхдээ сэтгэлийн хатыг өөртөө суулгасаар байдаг. Гэлээ ч хүн бүрт сэтгэлийн хат ялгаатай бөгөөд бид амьдралд тулгарах асуудлыг хүлээхгүйгээр сэтгэлийн хатыг хөгжүүлж хүнд цаг үеийг амжилттай даван туулах магадлалаа нэмэгдүүлэх боломжтой юм. Сэтгэлийн хатын тухай илүү дэлгэрэнгүйг та энэхүү дугаараас сонсоорой.Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • SE. Сэтгэл Хөдлөлийг Удирдаж Сурах нь Боловсролын Салшгүй Хэсэг 12.04.2025 47min
    СИИ Сургалтын багш А.Ариунзаяа-тай "Өсвөр нас" цувралын тухай ярилцлаа. Нийгэм-сэтгэл хөдлөлийн чадвар, сургуулийн уур амьсгал, соёл, эцэг эх байхад суралцах, 21-р зууны боловсролын чиг хандлагын тухай энэхүү ярианд мөн хөндлөө.  Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 57. Траума ба PTSD Хоорондын Ялгаа 27.03.2025 45min
    Post Traumatic Stress Disorder (PTSD) ба энгийн Траума хоорондын ялгааг ярилцлаа.Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 56. Секуляризм ба Ёс Зүйг Заах, Хэмжих Тухай 28.02.2025 39min
    Энэхүү дугаарт Польшийн Шинжлэх Ухааны Академийн Философи, Танин Мэдэхүйн хүрээлэнгийн судлаач Wocjiech Mamak-тай шашин, улс төргүй ёс зүйн үзэл, ёс зүйг заах, хэмжих боломжийн тухай ярилцлаа.Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 55. Анхны Болзооноос Аз Жаргалтай Гэр Бүл Бүтээх нь 25.02.2025 1h 3min
    Энэхүү дугаарт Mongolian International University (MIU)-ын Нийгмийн ухааны сургуулийн захирал, Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Dr. Jennifer Wolverton оролцож 40 гаруй жилийн гэр бүлийн амьдрал, мөн төдий хэмжээний сэтгэл зүйн зөвлөгөөний туршлагаасаа анхны болзоонд юуг анхаархаас эхлээд аз жаргалтай гэр бүл бүтээхэд юу чухал вэ тухай бидний асуултанд хариуллаа.Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 54. Хистери Бие Хүний Эмгэг 04.02.2025 1h 4min
    Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 53. Сэтгэл судлаач, судалгаан дээр ажилладаг хүн яг юу хийдэг вэ? ft. Сэтгэл судлаач Зүчи 21.10.2024 1h 34min
    Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 52. НОЙР, ХАР ДАРСАН ЗҮҮД, СҮНСЭНД ДАРУУЛАХ Тухай Шинжлэх Ухааны Тайлбарууд 09.07.2024 1h 15min
    Зүүдэндээ нэг юманд баригдах гэж байгаа юм шиг балмагдан гүйж, унтаагаараа босож яваад хөргөгчөөс шингэн зүйл зүйл гаргаж уух, буг чөтгөр дээрээс тань ширтээд бие хөдөлгөж чадахгүй гацаж байсан ч байж болно. Энэ бүхэн бүгд биднийг сэрүүн биш үед ухамсаргүйд болдог зүйлс юм. Нойр бол хүний хамгийн наад захын амьдралын хэрэгцээнүүдийн нэг.. Харин биднийг нойрсож байхад бидний тархин дотор юу болдог, тархи юу хийдэг тухай бид сайн мэддэггүй билээ. Мөн нэгэн сонирхолтой асуулт хүн болгонд байдаг нь бидний зүүд юм. Зүүдийг түүхийн явцад бурхан, сүсэг бишрэл, ирээдүйг зөгнөх гэх мэт хүмүүс олон талаас нь тайлбарлах гэж оролдож байсан бөгөөд техник технологийн хамаарлаас болоод бид тэр болгон гүн судалж чаддаггүй байсан билээ. Харин орчин үед техник технологи хөгжихийн хэрээр нойрны болон зүүдний далд ертөнц рүү бид алхам алхмаар ойртсоор байна. Энэхүү дугаар дээр бид нойрны үе шатууд болон энэхүү үе шатуудад юу болдог тухай, хар дарсан зүүд сүнсэнд даруулах үзэгдэл яагаад тохиолддог, цочирдом үйл явдал тохиолдсон хүмүүсийн зүүд хэрхэн өөрчлөгдсөн, мөн нойргүй яваад байх нь биднийг ямар нөхцөл байдалд хүргэх боломжтой тухай ярих болно.Reference: https://shorturl.at/msnNkBecome a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 51. Улс Төрийн Үзэл Баримтлалыг Таамаглах нь, Ядуурлын Сэтгэл Зүйн Нөлөө 18.06.2024 1h 9min
    Ядуурал, улс төрчдийн бодлого, сонгуулийн сурталчилгаа, сонгогчийн сонголтод нөлөөлөгч, түүнийг таамаглах хүчин зүйлсийн талаар Чиро, Зүчи хоёр судалж, ярилцлаа.Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 50. Сургуулийн Орчин дахь Үе Тэнгийнхний Дээрэлхэл 12.05.2024 1h 1min
    Ээлжит дугаараар сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэл, дээрэлхэгч болон дээрэлхүүлж буй хүүхдийн сэтгэл зүйд гарч болзошгүй хор уршиг, дээрэлхэлтийн сургууль, гэр бүл, бие хүний хүчин зүйлстэй холбоотой боломжит шалтгаанууд, сургуулийн эерэг уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэхэд анхаарч болох зүйлс, итгэлц, хайр энэрэл бүрэлдсэн сургуулийн ач холбогдол зэрэг дэд сэдвийн хүрээнд Чиро & Зүчи ярилцлаа. #Дээрэлхэлдэлгэрэхёсгүй Reference: https://shorturl.at/ahDE7Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 49. What Do School Psychologists Do in the USA? with Kristine Lin, Psy.D. 08.05.2024 1h 7min
    In this episode host Zuchi interviewed Dr.Lin about her previous career back in the USA, the difference between school psychology and education psychology, and the importance of having school psychologists in schools.Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 48. Forming a Habit - Reinforcement and Punishment, Which Is Better? with Nikolas Kokan 08.05.2024 1h 18min
    In this episode, Nikolas Kokan, Ph.D. student at Dr. Catharine Rankin's lab, University of British Columbia (UBC), and our host Chiro talked about how humans form habits and the role of reinforcement and punishment in forming habits.Thumbnail: Emuujin BorkhuuHost: ChiroBecome a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 47. Сэтгэцийн Эмгэг - Хооллох Эмгэгүүд Болон Эдгээрийн Шинж Тэмдэг Шалтгаанууд (Anorexia, PICA) 08.05.2024 1h 12min
    Хооллох эмгэг нь дотроо олон төрөл байдаг бөгөөд бусад эмгэгүүдийн адил хүний бие болон сэтгэлзүйд маш их хор нөлөө учруулдаг сэтгэцийн эмгэг юм. Бусад сэтгэлзүйн эмгэг нь удаан хугацааны турш хүнд хор нөлөө учруулсаар явах боломжтой байдаг. Харин хооллох нь эмгэгийн нэг ялгаа нь шууд бие махбодод нөлөө учруулах өөрчлөлтүүд гарж эхэлдэг бөгөөд эрт оношилж эмчилгээ түргэн хийхгүй бол тэжээлийн дутагдалд орж өөр бусад физиологийн өөрчлөлт гарснаар цаашлаад амь насаа алдах боломжтой аюултай эмгэгүүдийн нэг юм. Мөн хооллох эмгэгийн эргэн тойронд олон буруу ойлголтууд байдаг бөгөөд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зөвөөр ойлгогдоход эдгээр эмгэгт өртөгсдөд хүндээр тусах нэг шалтгаан болдог байна. Энэхүү дугаараар Anorexia болон PICA хооллох эмгэгүүдийн шинж тэмдгүүдийг танилцуулж, эдгээр нь бие махбод, сэтгэл зүй, болон өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өгөх гэж хичээлээ.Бичвэрийн болон подкастын эх сурвалж: https://shorturl.at/bfnuwBecome a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 46. Авьяас Чухал уу? Эсвэл Хичээл Зүтгэл Чухал уу? 08.05.2024 55min
    Авьяас хүн болгонд харилцан адилгүй заяагддаг. Түүнчлэн авьяас нь нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй хэмжигддэг. Авьяасыг хэр эрт илрүүлэх, цааш хэрхэн тордох, сэтгэлзүйн онцлог ямар байх гээд олон хүчин зүйлс авьяас нэмж хөгжих үү эсвэл үгүй болох уу гэдэгт нөлөөлж байдаг байна. Цаашлаад гэр бүлийн болон амьдралын орчин, багш нарын хүүхэдтэй харилцах харилцаа, боловсрол, сургалтын системыг ч бид мартаж болохгүй. Энэ дугаараараа бид авьяасыг тодорхойлох нь хэр ярвигтай болох мөн авьяасыг гэр бүлийн нөхцөлд, ажлын нөхцөлд мөн бид хувь хүнийхээ хувьд хэрхэн тордож хөгжүүлэх вэ гэдэг сэдвээр ярих гэж хичээлээ.Бичвэрийн болон подкастын эх сурвалж: https://shorturl.at/hrxzQBecome a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 45. Хурууны Хээгээр Хүнийг Тодорхойлно Гэнэ үү? 08.05.2024 1h 7min
    Хувь хүний зан чанар болон онцлогийг тодорхойлно гэдэг нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд олон асуудал дагуулдаг ярвигтай сэдвүүдийн нэг юм. Бид ямар зан авиртай болон ирээдүйд ямар хүн болох, ямар сонирхолтой болох вэ гэдэг нь хүн болгоны амьдралын онцлог, соёл, амьдарч буй орчноос хамаараад харилцан адилгүй байдаг. Мөн үүн дээр нэмэгдээд нөгөө талаас нь гений хувьд ямар мэдээлэл эцэг эхээс авахаас шалтгаалаад бид өөрсдийн гэсэн дахин давтагдашгүй бие хүнийг бий болгож байдаг байна. Харин үүний хариултыг олохын тулд судлаачид маш олон талаас нь түүхийн явцад судалж ирсэн бөгөөд замдаа сайн, муу маш олон талуудыг аль хэдийнээ бидэнд харуулсаар байгаа билээ. Энэхүү дугаар дээр бид дан ганц гений талаас нь хувь хүнийг судлах нь ямар учир дутагдалтай болох мөн хүний зан чанарыг судлах нь тэр дундаа гений талаас нь судлах хэр ярвигтай болон этикийн хувьд ямар асуудал дагуулдаг тухай мэдээлэл хүргэхийг хичээлээ. Volunteer-оор орох сонирхолтой хүмүүс доорх линкээр орж application бөглөөрэй. Link: https://forms.gle/8tn8Dmx2bHNQFFrGA Бичвэрийн болон подкастын эх сурвалж: https://shorturl.at/qvxCHBecome a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
  • 44. Сэтгэцийн Эмгэг - Borderline Personality Disorder буюу Бие Хүний Завсрын Эмгэг 08.05.2024 46min
    Бие Хүний Завсрын эмгэг нь бидний сэтгэл хөдлөл болон нөхцөл байдалд тохиромжтой хариу үйлдэл үзүүлэхэд доголдол үүсгэдэг эмгэг юм. Бие Хүний Завсрын эмгэг нь Borderline Personality Disorder хэмээн англи хэлнээ хөрвүүлэгддэг бөгөөд энэхүү сэтгэцийн эмгэгтэй хүмүүст сэтгэлзүйн хэт тогтворгүй байдал, огцом сэтгэл хөдлөлөө буруугаар илэрхийлэх мөн өөрийн дотоод мөн чанараа тодорхойлох чадварт нөлөөлдөг байна. Энэхүү эмгэг үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд бага насандаа сэтгэлзүйн болон бие махбодын хүчирхийлэлд өртөж байсан хүмүүс энэхүү эмгэгт өртөх боломж илүү байдаг байна. Нийгмийн амьдралд Бие Хүний Завсрын эмгэгтэй хүмүүс оролцоход хүндрэлтэй байдаг бөгөөд энэ нь тэдний хурц зан үйл мөн сэтгэл хөдлөлтэй холбоотой байна. Мөн нийгмийн сэтгэлзүйн эрүүл мэндийн мэдлэг дутмагаас болж олон хүмүүс эдгээр хүмүүсийг буруугаар ойлгож үүнээс болоод сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нийгэмд буруугаар ойлгогдох суур нь тавигддаг байна. Volunteer-оор орох сонирхолтой хүмүүс доорх линкээр орж application бөглөөрэй. Link: https://forms.gle/8tn8Dmx2bHNQFFrGA Бичвэрийн болон подкастын эх сурвалж:Chapman J, Jamil RT, Fleisher C. Borderline Personality Disorder. [Updated 2023 Jun 2]. In: StatPearls [Internet]. Treasure Island (FL): StatPearls Publishing; 2023 Jan-. Available from: https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK430883/Stone, M. H. (2000). Violence in adolescents : Background factors ; implications for treatment. Personality and Conduct Disorders, 175–192. https://doi.org/10.3917/greu.isap.2000.01.0175Kristalyn Salters-Pedneault, P. (2020, March 31). What are the genetic causes of borderline personality disorder?. Verywell Mind. https://www.verywellmind.com/genetic-causes-of-borderline-personality-disorder-425157Sun, C., Zhang, W., & Zhou, X. (2023). Causes and treatment of borderline personality disorder in light of genetic and environmental influences. Lecture Notes in Education Psychology and Public Media, 7(1), 492–500. https://doi.org/10.54254/2753-7048/7/2022905Fonagy, P., & Luyten, P. (2016). A multilevel perspective on the development of borderline personality disorder. Developmental Psychopathology, 1–67. https://doi.org/10.1002/9781119125556.devpsy317Schimelpfening, N. (2023, November 2). How dialectical behavior therapy (DBT) works. Verywell Mind. https://www.verywellmind.com/dialectical-behavior-therapy-1067402Linehan, M. M. (1991). Cognitive-behavioral treatment of chronically parasuicidal borderline patients. Archives of General Psychiatry, 48(12), 1060. https://doi.org/10.1001/archpsyc.1991.01810360024003U.S. Department of Health and Human Services. (n.d.). Borderline personality disorder. National Institute of Mental Health. https://www.nimh.nih.gov/health/topics/borderline-personality-disorderДэд сэдвүүд:0:00:00 - Эхлэл болон сэтгэцийн өвчний оношилгоо 0:02:38 - Бие хүний завсрын эмгэгийн тухай ойлголт0:08:26 - Онцлох шинж тэмдгүүд0:17:59 - BPD бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?0:20:14 - BPD бий болоход ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?0:26:33 - BPD-ийн үед хийдэг эмийн болон эмийн бус эмчилгээ0:41:17 - Гэр бүл болон ойр дотны хүмүүсийн дэмжлэг хэр чухал вэ?0:43:28 - Сэтгэцийн яаралтай тусламж0:44:11 - Сайн дурын ажлын тухай зарлалBecome a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.

Obľúbený v

Tento podcast sa objavuje aj v rebríčkoch podcastov týchto krajín.