Kindadult Podcast
kindadults
0
Kindadult Podcast нь насанд хүрэх шилжилтийн үеийн мэдрэмж, бодол, туршлагыг ярилцдаг подкаст юм. Том хүн болох гэж яг юу гэсэн үг вэ, хэзээ том болдог вэ гэсэн асуултыг найзуудын ярианы өнгөөр хөнддөг. Бүх зүйл тодорхой мэт санагдах ч заримдаа юу ч ойлгомжгүй байх үеийг хуваалцаж, ганцаараа биш гэдгээ мэдрүүлэхийг зорьдог. Зөв хариулт өгөхөөс илүү том болохыг хамтдаа ойлгохыг хичээдэг.
Epizódy
-
Ep. 5 Буцааж нэхдэггүй хайр❤️ 12.08.2026 1h 30minСайн уу, сайн ууууу 🤍Хүүхэд байхаас л бидний зүгээр л “аав, ээж” байсан хүмүүсийг өөрсдийн гэсэн амьдрал, айдас, мөрөөдөл, хүсэлтэй энгийн л “хүн” байсныг ойлгож эхлэх нь том болохын нэг хэсэг юм шиг байнаа найзуудаа....Энэ удаа бид 2 аав ээжтэйгээ холбоотой дурсамжууд, бидний төлөө хийж ирсэн зүйлс, золиос, хүүхэд байх үеийн дурсамж, том болох тусам өөрөөр мэдрэгддэг тэр их хайрын тухай болон тэднийгээ ойлгож эхлэхийн хэрээр хөгширч буйг нь анзаарч буй энэ гунигтай хэрнээ дулаахан “adulting” шилжилтийн талаар ярилцлаа. Бид аав, ээжээсээ юуг нь дуурайсан бэ? Хэрвээ яг өөртэйгөө адилхан охинтой байсан бол ямар ээж байх байсан бол? Инээдтэй бас нулимстай бидний анхны уйлсан дугаарыг та нар маань өөрсдийн ямар ч хариу нэхэлгүй, ямар ч нөхцөл тавихгүй хайрладаг тэр хөөрхөн хүмүүсээ бодоод сонсоорой 🤍instagram: @kindadult.podcast -
Ep. 4.5 Fun facts about us (kinda) 04.08.2026 54minСайн ууууу? Бид 2-ын завсарын “4.5 дахь” дугаарыг хүлээн авна уу хD. Энэ дугаартаа нэг нэгнийхээ талаарх фактуудаа хуваалцлаа, шокорлоо, эморлоо, инээлдлээ, хэрэлдлээ хаха. Уруулын будаггүй бол би яах вэ, нүдний шилтэй хүний амьдрал, бид яагаад The Lemons-ыг сонсдог вэ? Бид 2 ер нь хэн юм бээээ хD. Та нар ч бас найзуудтайгаа суугаад нэгнийгээ хэн нь илүү сайн анзаардаг вэ, хэн нь нөгөөхөө хэр сайн мэддэг вэ гэдгээ хамтдаа ярилцаад үзээрэй. Дугаараа найзуудтайгаа суугаа гэж бодоод тухлан сонсоорооойй 🤍🎧IG: @kindadult.podcast -
Ep.4 kinda nervous..... Оройн хоолыг хэн хийх ёстойн бээ? 05.07.2026 1h 16minСайн уууу? 🤍Энэ удаа бид 2 нь "Оройн хоолыг хэн хийх ёстой вэ?" гэх энгийн хэрнээ их маргаан дагуулдаг сэдвээр ярилцлаа. Гэрийн ажлыг заавал эмэгтэй хүн хийх ёстой юу? Яагаад ихэнх айлд эмэгтэйчүүд илүү их гэрийн ажил хийдэг юм бол? Нөхрүүд үнэхээр бага ажил хийдэг үү, эсвэл бидэнд л тэгж санагддаг уу? Хүүхэд байхдаа харж өссөн орчин маань өнөөдрийн бидний бодолд хэр их нөлөөлсөн бол? Багаасаа бидэнд суусан хүйсийн хэвшмэл ойлголтууд, "эрэгтэй хүн ингэх ёстой", "эмэгтэй хүн тэгэх ёстой" гэсэн хүлээлтүүдийн талаар ч мөн чөлөөтэй ярилцлаа no judgement шүү гаяс xD. Дугаараа сонсоод та ч бас өөрийн бодлоо хуваалцаарай. Танай гэрт оройн хоолыг ихэвчлэн хэн хийдэг вэ? Сонсож байгаад баярлалаа🎧instagram: @kindadult.podcast -
Ep.3 Анхны бүхэн ......👀 24.06.2026 1h 7minТа нар анхны дурсамжаа санадаг уу? Анх ухаан орсон тэр өдрөө, анхны цэцэрлэгийн найзаа, анхны хайраа хааяа дурсаж боддог уу?Энэ удаа бид 2 “анхны” гэдэг сэдвээр анхны бүхнээ дурсан ярилцлаа. Анхны ажлын өдрөө, анхны “i’m kinda adult…?” гэж мэдэрсэн мөч гээд хүн болгонд байдаг тэр нэг ичмээр, хөөрхөн “анхны” дурсамжуудынхаа тухай <3Заа тэгээд бүгд л анх удаа амьдарч үзэж байна шүү дээ. Бүгд л анхных шиг санагдаж байна xD. Сонсож байхдаа та ч бас өөрийнхөө “анхны” бүхнээ эргэн нэг бодоод үзээрэй. Бас хөгжилтэй, гунигтай, мартагддаггүй “анхны” дурсамжаа бидэнтэй хуваалцаарай 🤍instagram: @kindadult.podcast -
Ep.2 Хаврын оройн тэмдэглэл 🌼 ft.зайдасхан 03.06.2026 53minСайн уууу, ажил, амьдрал нь сайн биз дээ ♡ Бид 2-ын "зайдасхан" гэдэг зочинтой, жиаахан замбараагүй, амьсгаа өндөртэй 2-р дугаарыг маань хүлээн авна уууу🎧Улирал солигдохоор амьдралд том өөрчлөлт ороогүй ч бодол, мэдрэмж хүртэл өөрчлөгдөх шиг санагддаг шүү тэ. Энэ удаа бид ямар нэгэн төлөвлөсөн сэдэвгүйгээр нар жаргахыг харж суунгаа энэ хавар бидэнд тохиолдсон зүйлс, үзсэн тоглолт болон кинонууд, энэ хаврын мэдрэмж, бодлуудын талаар чөлөөтэй ярилцлаа. Энэ дугаар маань яг л найзуудтайгаа хаврын дулаахан орой паркын зүлгэн дээр суунгаа далжигнаж, catch up хийж байгаа мэдрэмж төрүүлэх байхаа. Та нарын хавар хэрхэн өнгөрөв дөө? Коммент хэсэгт хуваалцаарай. Сонсож байгаад баярлалаа🤍(гадаа бичсэн болохоор гадны шуум бага зэрэг оржэээ🥹 (их хотын зуны орой кк) дараа дараадаа бид хичээгээд сайжирнаа, уучлаарай) -
Ep.1 20-иод настнуудын нууцлаг ертөнц 25.05.2026 59minСайн ууууу, Бидний подкастад, эхний дугаарт маань тавтай морил 🎧 20-иод нас гэдэг бүх зүйл боломжтой юм шиг хэрнээ, ойлгомжгүй нэг тийм сонин үе шүү тэ. Энэхүү эхний дугаар дээрээ бид өөрсдийгөө багахан танилцууллаа, яагаад подкаст эхлүүлэх болсноо, бидний 20-иод насны мэдрэмжүүд, growing up, мөрөөдөл ба бодит байдал зэрэг тухайгаа ярилцлаа. Анхны бүхэн хэцүү гэдэг шиг энэ дугаарыг та нар маань алдаатай, оноотой, шуумтай нь зөвөөр хүлээж аваарайй ккк. Баярлалаааа.Төгс биш хүмүүсийн төгс биш universe-д тавтай морил ♡Instagram: @kindadult.podcast ♡
Obľúbený v
Tento podcast sa objavuje aj v rebríčkoch podcastov týchto krajín.