Бидний Ус - Бидний Ирээдүй
GoGo.mn
0
Энэхүү подкаст нь ус олборлолтоос эхлээд хэрэглэгчид хүрэх, цаашлаад бохир ус татан зайлуулж цэвэрлэн байгальд буцаан нийлүүлэх хүртэлх усны үйлчилгээний бодит үйл явцыг хүргэнэ. Усны бодит өртөг, дэд бүтэц, байгаль орчны хариуцлагын талаар өгүүлж, ус хэрэглэгчдийн ухамсартай хэрэглээг дэмжихийг зорилоо.
Bölümler
-
"Тэргэл хүүгийн үлгэр" - Зохиолч С.Батжаргал 09.03.2026 5dkЭрт урьд цагт уян уулын өвөр хадан Ононгийн бэлчирт Тэргэл гэдэг хүү байжээ. Тэргэл хүү ухаант сайн аав, удамт сайхан ээжтэй юм гэнэ. Аав нь хүүдээ “Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан энэрч яв. Онц чухал хэрэггүй бол газар дэлхийгээ бүү сэндийч” гэж сургадаг байжээ. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.
-
"Чандмань эрдэнэ үлгэр" - Зохиолч Ч.Батцэцэг 09.03.2026 2dkЗохиолч Ч.Батцэцэгийн энэхүү үлгэрт рашаан, булаг усанд бохир оруулах, бохир саваар хутгах, сүү цагаан идээ дусаахыг цээрлэдэг Монгол ардын уламжлалт ухаан нь гол усыг хайрлаж буй нэг хэлбэр болохыг Өөлэй хүү болон тэдний найзуудаар дүрслэн харуулжээ. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.
-
"Луугийн сувд" - Хятад ардын үлгэр 04.03.2026 8dkХятад ардын энэхүү үлгэр нь ус бол бүхнийг тэтгэгч, тэжээгч, дэлгэрүүлэгч, бүгдэд хамааралтай хүртээмжтэй байх ёстой гэдгийг луугийн сувдаар дамжуулан гаргасан. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.
-
"Тиддалик мэлхий" - Гуннай Курнай ардын үлгэр 04.03.2026 7dkАвстрали тивийн онцлог амьтдаар дамжуулан усны үнэ цэн, хүртээмжийн талаар өгүүлсэн түүх. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.
-
"Колускэп ба Усны Мангас" - Уоласток ардын үлгэр 04.03.2026 7dkТосгоны ахлагч, тосгоны иргэд болон мангасаар төлөөлүүлэн усыг эзэмшихийг оролдож буй оролдлого, усгүй хүмүүсийн туйлдаж буй байдлыг энэхүү үлгэрт өгүүлжээ. Ус бол хэн нэгний эзэмшил биш түүнээс гадна хүн бүр устай байх эрхтэй болохыг сургажээ. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.
-
"Нар сарны гэр" - Нигери ардын үлгэр 04.03.2026 4dkУс тэдний гэрт зочлох нь боломжгүй гэдгийг мэдэж байсан ч найзуудаа дахин гомдоохгүйн тул бүх хүүхдээ дагуулан нар сарны гэрийн зүг явлаа. Түүнийг гол горхи, нуур цөөрөм, далай тэнгис тэнд амьдрах загас жараахай гээд маш том сүрэг дагалдав. Ингээд тэд нар сарны гэрийн гадаа очоод хаалгыг нь тогшлоо. Сар хаалган дээрээ ирээд “Хэн бэ?” гэхэд ус “Би байна аа. Гэхдээ чи хаалгаа онгойлгохоос өмнө биднийг оруулах эсэхээ сайн бодоорой. Бид танай гэрийг сүйтгэчихэж ч магадгүй” гэхэд “Хамаагүй ээ” хэмээгээд сар хаалгаа тайллаа... Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.
-
"Худагтай болсон нь" - Энэтхэг ардын үлгэр 04.03.2026 4dkНэгэн тосгоныхон худаг гаргуулахаар болох бөгөөд ус бол амьтай бүхнийг тэтгэгч тул хүрээлэн буй орчноо анзаарч, анхаарч, хайрлаж байх ёстой гэдгийг энэхүү үлгэрт онцолжээ. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.
-
“Ногоон хүн” - Энэтхэг ардын үлгэр 03.03.2026 4dkМөнх амьдрал олсон гэх Ногоон хүний домгоор дамжуулан амьдралыг тэтгэгч нь ус бөгөөд мөнх амьдралыг хүн бүр хүсдэг ч тэр мөнх амьдрал нь хувь хүний бус дэлхий хэмээх гарагийн тухайд юм гэдгийг энэ үлгэрээр харуулахыг зорьжээ. Сайхан сэтгэл, тусч зан, хэрэгтэй үедээ гарч ирдэг Ногоон хүн болон түүний хаан мөнх амьдруулдаг усыг хайх явцад хатсан загас хүртэл усанд ороод амилж байгаа талаар өгүүлнэ. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.
-
"Селекана ба Голын бурхан" - Ботсвана ардын үлгэр 03.03.2026 5dkГол ус ариун дагшин, хир буртаггүй байх нь түүнийг хайрлаж, хайрыг нь хүртэх хэлбэр. Хүндээ хичнээн чухал үнэтэй зүйл ч гэсэн голыг бохирдуулдаг гэдэг санааг энэхүү үлгэрээр сургажээ. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.
-
"Үүл залгигч мангас ба ихэр баатруудын түүх" - Навахо ардын үлгэр 03.03.2026 5dkБайгаль дэлхий өөрийн зарчмаар өнгө будаг, олон үзэгдлээ үзүүлэн амар амгалан амьдарч байлаа. Гэвч үүл залгигч мангас гарч ирснээр бороо хур орохоо болин ган гачигт нэрвэгдэж ард иргэд зовлонд нэрвэгдэж эхэлнэ. Байгаль дэлхий гэдэг бүхий л талаараа зохицсон байх бөгөөд хэрэггүй амьтан, ургамал гэж үгүйг мөн энэхүү үлгэр харуулна. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.
-
"Хэн усны эзэн бэ?" - Энэтхэг ардын үлгэр 03.03.2026 3dkХонхор борооны усаар дүүрч, эргэн тойронд нь зүлэг ногоо ургажээ. Үүнийг харсан одос үхэр шавартай усанд хөлбөрч өнөөх хонхрыг цөөрөм болгох нь тэр. Ингэж энэ хонхор аажмаар тэлсээр амьтай бүхнийг ундаалах газар болов. Энэ хонхрын ойролцоо аж төрөн суудаг нэгэн ядуу тариачин цөөрмийг холоос хармагцаа ургацаа услах устай болох нь гээд эхнэртээ хэлж, энэ баярт үйл явдлыг адислуулахаар тосгоны санваартныг дууджээ. Монголын Мянганы сорилтын сангаас “Бидний ус – Бидний ирээдүй” кампанит ажлын хүрээнд орон орны усны тухай үлгэрүүдийг Та бүхэндээ хүргэж байна.
-
Чөлөөт ярилцлага: Б.Доржбат - Усны зохицуулах хорооны үнэ тариф, судалгааны газрын дарга (Terminal 1.0) 02.03.2026 47dkХэрэгцээтэй сонирхолтой яриа өрнүүлэх зорилготой чөлөөт ярилцлагын нэвтрүүлэгHost: Terminal 1.0Released date: Feb 16, 2026
-
Ц.Болормаа: Усны лабораторийн хүчин чадал, тулгамдаж буй асуудлыг компактын хүрээнд хэрхэн шийдвэрлэж шинэчлэв (Од Мөндөр) 02.03.2026 58dk“Бидний ус, бидний ирээдүй” сэдвийн хүрээнд Ус Сувгийн Удирдах Газар (УСУГ)-ын Лабораторийн дарга Ц.Болормаа "ОД МӨНДӨР" подкастын 'Онцлох Сэдэв'-т оролцоо.Host: ODMUNDURReleased date: Feb 23, 2026
-
Б.Баянмөнх: Монголчууд усны тансаг хэрэглээтэй (Sanaa suuy) 02.03.2026 51dk"Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо"- ны Сургалт, судалгааны хэлтсийн дарга, Ус судлаач, Доктор Б.Баянмөнх оролцож, усны хэрэглээний талаар САНАА СУУЛГАХ ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Host: Sanaa SuuyReleased date: Feb 13, 2026
-
Э.Өгөөмөр: Амжиргааны үндэс (KAT'S TALK) 02.03.2026 53dkБидний өдөр тутмын амьдралд хамгийн их хэрэглэгддэг, гэхдээ хамгийн бага анзаарагддаг зүйл бол ус. Өглөө босоод шүдээ угаахаас эхлээд хоол унд хийх, хувцас хунараа угаах гээд ус бидний амьдралын салшгүй нэг хэсэг.Ахуйн хэрэглээний хувьд бид бүгд өөртөө болон гэр бүлдээ сайн, аюулгүй, тав тухтай орчныг хүсдэг. Тиймээс л ус тасрах, уснаас зэв амтагдах, өнгө нь хувирах, даралт сулрах зэрэг асуудлууд ганцхан өдөр тохиолдоход л бидний амьдрал шууд хүндрээд эхэлдэг. Ус бол зүгээр нэг хэрэглээ биш, бидний амьжиргааны үндэс юм.Ихэнх хүмүүсийн хувьд усны үйлчилгээ гэдэг нь сар бүр конторт төлбөр төлдөг л газар мэт ойлгогддог. Гэтэл бодит амьдрал дээр энэ үйлчилгээ доголдоход ямар их нөлөөтэй вэ гэдгийг бид бүгд мэдэрдэг.Тийм ч учраас энэ салбарын мэргэжилтэнтэй ярилцаж, усны үйлчилгээ, түүний цаад нарийн процесс, бидний анзааралгүй өнгөрөөдөг асуудлуудын талаар илүү ойлголт авах гэж байгаадаа маш их баяртай байна.Компьютерын системийн инженер Дунд Мандал ХХК-н захирал Э. ӨгөөмөрHost: TsoilogsoZ /KAT'S TALK/Released date: Feb 11, 2026
-
М.Даариймаа: Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий 26.02.2026 36dkАйл болгонд нэвтрэх нэр, код бий. Үүгээр нэвтэрч, халаалт болон ус нь хэдэн төгрөг гарсан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Одоохондоо хэвшил болоогүй байна. ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2-ын ахлах инженер М.Даариймаатай ярилцлаа.
-
Б.Шинэхүү: Тостой хоол, үс, ноос суултуур руу хийж, худгийг бөглөдөг. 23.02.2026 49dkНийслэлд анхны орон сууцыг 70 жилийн өмнө барихад орон сууц, нийтийн аж ахуйн газрыг хамт байгуулсан түүхтэй. Эмч, онцгойгийн ажилтнууд 24 цагаар ажилладаг шиг орон сууц, нийтийн аж ахуйн засварчид мөн байнгын бэлэн байдалд байдаг. ОСНААУГ-ын Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Шинэхүүтэй ажлынх нь онцлог, энэ салбарт тулгамдсан асуудлуудын талаар ярилцав.
-
Х.Соёл-Эрдэнэ: Хүүхдүүд крантнаас ус шууд уугаад байна. Болох уу? 10.02.2026 39dkКрантнаасаа гарч буй усны эрүүл ахуйн чанарт та итгэдэг үү?УСУГ-ын Төв лабораторийн химич Х.Соёл-Эрдэнэтэй энэ сэдвээр ярилцав.
-
З.Дагдан: Нийслэлийн цэвэр усны шугамын талаас илүү нь 25-аас дээш жилийн насжилттай болсон 04.02.2026 57dkУсны салбарын онцлог, өнөөгийн нөхцөл байдал, дэд бүтцийн хөгжлийн талаар ОСНААУГ-ын Инженерийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Дагдантай ярилцлаа.Тэрээр "Халаалт доголддог хэд хэдэн шалтгаан бий. Айлуудын инженерийн шугам сүлжээ зэвэрсэн, муудсан байж болно. Турба хоолойн нүх нарийсан бөглөрдөг. Халаалт залгахаас өмнө шугам сүлжээг угаагаагүй бол мөн асуудал үүсдэг гэв.
-
Б.Батдэлгэр: Ус, дулааны үйлчилгээний үнийг өртөгт нь хүргэх хэрэгтэй 02.02.2026 50dkМонголд задгай мөнгөөр үнэлсэн ганц зүйл байгаа нь ус. Нэг литр ус 1 төгрөг 34 мөнгө буюу маш хямдОрон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ) Улаанбаатарын оршин суугч, хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангадаг. Мөн бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй найдвартай үзүүлдэг. Тус газар Түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангуулан ажилладаг байна.
Şurada popüler
Bu podcast şu ülkelerin podcast listelerinde de yer alıyor.