Монголчуудын Библи Судлал
mandukhai suvd
0
Бид дэлхийн өнцөг булан бүрд амьдран суугаа Монголчуудтайгаа, ямар сүмд хамрагддаг, эсвэл хамрагддагүйгээс үл шалтгаалан хамтдаа 2 жилийн хугацаанд Библийг бүтэн уншиж, Библи судлал хийхээр зорьж "Монголчуудын Библи Судлал" төслийг санаачилсан билээ. Энэхүү подкастаараа дамжуулан бид сар бүр Библийн аль нэг номоор улс орондоо төдийгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Библийн багш нар, пасторуудтай ярилцсан Библийн хичээлүүдийг танд хүргэх болно.
Та бидэнтэй нэгдээрэй.
Хамтдаа Үгтэй нөхөрлөж, Үг рүү гүн орж, Үгэн дотор өсөцгөөе!
Эпизоды
-
Үйлс Ном 29.05.2026 1ч 53минХристийг дээш өргөгдсөний дараа, амлагдсан Ариун Сүнсийг хүлээн авсан элч нар, тэр Сүнсээр ярьж, зааж, сургаж, сэтгэж, амьдарч, амьсгалж эхэлдэг. Лукийн бичсэн энэхүү гайхалтай номын судлал хичээлээр бид Ариун Сүнс биднийг хэрхэн бүх үнэнд удирддаг талаар болон анхны сүмийн итгэгчдийн дунд өрнөсөн Ариун Сүнсний "өгөх" хөдөлгөөн, одоогийн итгэгч бидний "өгөөмөр сэтгэл ба өглөгийн" талаарх ойлголтын зөрүүний талаар ярилцлаа. Түүнчлэн, итгэгч бидний амьдралын хамгийн чухал сэдвүүдийн нэг болох "Дуудлага"-ын талаар та энэ ярилцлагаас сонсох болно.
-
Иохан Ном 21.05.2026 1ч 42минБүхний эхэнд Үг байсан. Үг Бурхантай хамт байсан бөгөөд Үг Өөрөө Бурхан байв. Тэр бүр анхнаасаа Бурхантай байсан. Бүгд Түүгээр бий болсон ба оршин буй зүйлсийн дунд Түүнээс ангид бий болсон юу ч үгүй. Түүний дотор амь байсан ба тэрхүү амь нь хүний Гэрэл байв. Гэрэл харанхуйд асахад харанхуй түүнийг ойлгож, харанхуйлж, бөхөөж, эсвэл өөртөө уусгаж чадсангүй. Бурхан, Христ ба Ариун Сүнс хамтдаа хэрхэн хүнийхээ дотор, хүн нь хэрхэн Тэдний дотор амьдардаг, бид хэрхэн сүнсээр дахин төрж, хуулийн дор биш харин Христийн нисгүүсэл ба аврал дотор шинэ амьдралыг хүлээн авсан гэх мэт итгэлийн амьдралын хадан суурь болсон Христийн илчлэлтүүдийг энэ удаагийн хичээлээрээ ярилцлаа.
-
Матай Ном. Библи Судлалын Хичээл 30.03.2026 1ч 58минХрист чухам ямар цаг үед төрж, амьдарсан бэ? Түүний эцэг, эхэд Аврагчийн тухай мэдээг авчирсан, хожим Бурханы Хүүд сорилт дуусахад ирж үйлчилсэн тэнгэр элч нар юуны төлөө, хэрхэн ажилладаг вэ? Иохан баптист ба Христийн тэнгэрлэг холбоос, Есүсийн уулан дээрх сургааль, Загалмайн ажил ба Агуу Захирамж зэрэг бидний итгэлийн суурь болсон ойлголтууд, илчлэлтүүдийг бид энэ хичээлээр хуваалцлаа.
-
Илчлэлт Ном 02.03.2026 1ч 7минИлчлэлт Ном. Библийн хичээл
-
Даниел Ном 26.01.2026 55минДаниел Номын Библийн ХичээлХотын Сүмийн пастор Д.Сувд & гишүүн С. Мандухай
Популярен в
Этот подкаст также попадал в подкаст-чарты этих стран.