Amnesty Podcast

Amnesty Podcast

Amnesty International Mongolia
Country Mongolia
Genres Science, Social Sciences
Language MN
Episodes 15
Latest 01.06.2026

Монголын Эмнести Интернэшнлийн идэвхтнүүд хөтлөн явуулдаг, хүний эрхийн тухай шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой зочидтой ярилцаж, хүний эрхийн боловсрол олгох подкаст.

Episodes

  • Episode 7: Amnesty Podcast Ep.7: "Хүүхдийн эрх" 01.06.2026 1h 4m
    Эмнести Подкастын энэ удаагийн дугаараар “Хүүхдийн эрх” сэдвээр хүний эрхийн активист, эрх зүйч Б.Болорсайхантай ярилцлаа.   Дугаарт дараах сэдвийн хүрээнд ярилцлаа. ·       Хүүхдийн эрхийн олон улсын механизм·       Хүүхэд ямар эрхтэй вэ? ·       Эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоо·       Боловсрол хүртэх эрх ·       Үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаанд оролцох эрх ·       Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл ·       Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцоо ·       Монгол дахь хүүхдийн эрхийн бусад асуудлууд·       Ялгаварлан гадуурхалт, Үе тэнгийн дээрэлхэлт ·       “Хүний эрхийн цагаан толгой” номын тухай
  • Episode 6: Amnesty Podcast Ep.6: "Ярьдаг Футболк" 12.05.2026 49m
    Эмнести Подкастын энэ удаагийн дугаараар 2026 оны 05-р сарын 31-ний өдөр зохион байгуулагдах “Ярьдаг Футболк” арга хэмжээ болон хүний эрхийн активизмын талаар Монголын Эмнести Интернэшнлийн гишүүн зочидтой ярилцлаа. Дугаарын зочдоор: ·       А.Отгончимэг /Монголын Эмнести Интернэшнлийн УЗ-ийн гишүүн, орчуулагч/·       Н.Алтынбек /Эрх зүйн 5-р түвшний ангийн оюутан/·       М.Мөнхцэцэг /МЭИ-ийн сурагчдын бүлгийн ахлагч/Дугаарт дараах сэдвийн хүрээнд ярилцлаа. ·       Зочдын хүний эрхийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн түүх·       “Ярьдаг футволк” үйл ажиллагаа гэж юу вэ? ·       Энэхүү үйл ажиллагааны ач холбогдол, нийгэмд үзүүлэх нөлөө ·       2026 оны “Ярьдаг футволк” арга хэмжээг сонсогчид яагаад зорих хэрэгтэй вэ? 
  • Episode 5: Amnesty Podcast Ep 5: Жагсаал цуглаан ба хүний эрх 15.05.2025 49m
    Хүн төрөлхтний түүхэнд жагсаал цуглаан нь нийгмийн эерэг өөрчлөлт, шударга ёсыг авчрах хүчтэй арга зам байсаар ирсэн билээ. Та жагсаал цуглааны үеэр ямар эрх эдлэх ёстойгоо мэдэх үү? Тайван замаар хуран цуглах эрхийг хэн хамгаалах ёстой вэ? Жагсаал цуглаанд оролцохоос өмнө, оролцох үед, оролцсоны дараа ямар эрхээ шаардах ёстой вэ? Эдгээр асуултын хүрээнд IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх, судлаач Ц.Батсугартай ярилцлаа.  Энэхүү дугаарын цааш түгээж, хүний эрхийн боловсрол түгээгээрэй. Эрхээ мэд, эрхээ хамгаал, эрхээ шаард. 
  • Episode 4: Amnesty podcast ep 4: 2024 онд дэлхий дахинаа юу болов? Дэлхий дахины хүний эрхийн төлөв байдлын тайлан 14.05.2025 27m
    Хүний эрхийн судлаач, идэвхтнүүдтэй ярилцаж, боловсрол түгээх зорилготой подкастын энэ удаагийн дугаараар Эмнести Интернэшнлийн дэлхий дахины хүний эрхийн төлөв байдлын тайланд 2024 оныг хэрхэн дүгнэсэн тухай ярилцлаа. Энэхүү дугаараар: Дэлхий дахинаа тулгамдаж буй хүний эрхийн асуудлууд, Ази-Номхон далайн бүс нутагт ямар эрхийн зөрчил давамгайлсан тухай, Монгол улсын анхаарах шаардлагатай хүний эрхийн асуудлуудыг Эмнести Интернэшнл хэрхэн дүгнэсэн тухай Монголын Эмнести Интернэшнлийн судлаач И.Балжиннямтай ярилцлаа. Тайлантай танилцахыг хүсвэл https://amnesty.mn/library/3643
  • Episode 3: Amnesty Podcast EP3: Газад яг юу болж байна вэ? Олон улсын эрх зүйн асуудлууд 24.01.2025 27m
    Энэ удаагийн дугаараар Эмнести Интернэшнлийн Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын Бодлого, эрх зүйн газрын ахлах бодлогын зөвлөх Ян Эрик Ветцел оролцож, Хүн төрөлхтний эсрэг конвенц, Газа дахь мөргөлдөөн болон бусад олон улсын эрх зүйн асуудлын талаар ярилцлаа. 
  • Episode 2: Amnesty Podcast EP2: Монгол улсын хүний эрхийн нөхцөл байдал, ХЭҮК, хүний эрх хамгаалагчид 05.08.2024 38m
    Монголын Эмнести Интернэшнлээс бэлтгэн хүргэдэг подкастын энэ удаагийн дугаараар Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүн С.Дондов оролцож,  2023 онд Монгол улсын хүний эрхийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэсэн тухайгаа танилцууллаа. Та бүгд энэ удаагийн дугаараар Эмнести Интернэшнлийн Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайланд Монгол улсыг хэрхэн дүгнэсэн тухай, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаа, хүний эрхийг хамгаалах механизмын талаар, хүний эрх хамгаалагч гэж хэн болох тухай мэдээлэл авах болно.
  • Episode 1: Amnesty Podcast Ep 1: Царай таних камер, Фэйсбүүк Гүүгл зэрэг нь хүний эрхэд хэрхэн нөлөөлж байна вэ? 27.06.2024 50m
    Фэйсбүүк Гүүгл зэрэг технологийн аварга компаниудын хөгжүүлсэн алгоритм , царай таних технологи, нийгмийн хамгааллын салбарт ашиглаж байгаа технологиудад хүний эрхийн өнцгөөс дүгнэлт хийж, гарч болох эрсдэл, мөн боломжуудын талаар ярилцлаа. Олон нийтэд хүний эрхийн боловсрол түгээх зорилготой Эмнести Подкастын эхний дугаараар Глоб Интернэшнлийн хуульч, судлаач Л.Галбаатар, Infosec+ компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал У.Ганбаяр нар оролцлоо. 
  • Episode 8: Зоригтон Подкаст: Хот дахин төлөвлөлтийн явцад хэрхэн хуульчид хандах вэ? 13.06.2023 32m
    Хот дахин төлөвлөлтийн талаар мэргэшсэн хуульч бий юу? Хот дахин төлөвлөлтөд өртөж буй иргэд хэзээ, хэрхэн хуульчид хандах хэрэгтэй зэрэг асуудлын хүрээнд хуульч  Түвшинжаргалтай ярилцлаа. 
  • Episode 7: Зоригтон подкаст: Улсын төсөв ба хүний эрхийн асуудал хэрхэн холбогдох вэ? 16.05.2023 29m
    Монголын Эмнести Интернэшнлийн залуу активистууд улсын төсвийг тойрсон асуудлуудыг хүний эрхийн линзээр харж, хүний эрхэд ээлтэй төсвийн зарчмын тухай ярилцлаа.
  • Episode 6: Зоригтон Подкаст: Газрын хууль ямар харилцааг зохицуулдаг вэ? Зочин: Г. Уранцоож №3 03.05.2023 11m
    Газрын багц хуулийн төсөлтэй холбоотойгоор иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа вэ? Түүнчлэн тус хуулийн төсөлд иргэний нийгмийн байгууллагуудаас ямар санал зөвлөмжийг гаргаж байгаа талаар болоод иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийдэг ажлын талаар ярилцлаа. 
  • Episode 5: Зоригтон Подкаст: Газрын хууль ямар харилцааг зохицуулдаг вэ? Зочин: Г. Уранцоож №2 03.05.2023 16m
    Шинэ газрын багц хууль юуг зохицуулахаар боловсруулагдаж байгаа вэ? Батлагдан гарвал иргэдийн ахуй амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Монголын онцлогт нийцсэн хууль болж чадах уу? 
  • Episode 4: Зоригтон Подкаст: Газрын хууль ямар харилцааг зохицуулдаг вэ? Зочин: Г. Уранцоож 03.05.2023 13m
    Шинэ газрын хууль гарах хэрэгцээ шаардлага бий болсон уу? Хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулахдаа иргэдийн оролцоог хангаж байгаа юу? Эдгээр асуултын хүрээнд Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоожтой ярилцлаа. 
  • Episode 3: Зоригтон Подкаст: Газрын тухай багц хуулийг бид яагаад анхаарах ёстой вэ? №2 18.04.2023 24m
    Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай шинээр өргөн барьсан газрын тухай багц хуулийн талаар ярилцлаа.Show less
  • Episode 2: Зоригтон подкаст: Шог зургаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох нь. Зочин: Д.Мянганзам 04.04.2023 19m
    Монголын Эмнести Интернэшнлийн урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг "Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн тухай ярилцлаа.
  • Episode 1: Зоригтон Подкаст: Газрын тухай багц хуулийг бид яагаад анхаарах ёстой вэ? №1 22.03.2023 17m
    Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай шинээр өргөн барьсан газрын тухай багц хуулийн талаар ярилцлаа. 

Popular in

The podcast also appears in the podcast charts of these countries.