Цонхтой Цаг (@TsonhtoiTsag)
Sundari Enkhtugs
0
Цонхтой Цаг бол боловсролын тухай өргөн хүрээтэй ярилцдаг подкаст юм. "Боловсролын тухай буу халъя" уриатай энэ подкастт олон салбарын мэргэжилтэн, судлаачдыг урьж, тэдний зөвлөмж, шинжлэх ухаанд суурилсан ололт амжилтыг хуваалцдаг. Бүх насны хүмүүсийн боловсрол, нийгмийн хөгжлийг дэмжихэд анхаардаг. Нийтэд боловсролын талаар нээлттэй, олон талт хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой.
Episodes
-
ТУСГАЙ ДУГААР: БАЛИ АРЛЫН НОГООН СУРГУУЛЬ (SPECIAL EPISODE: GREEN SCHOOL BALI) 10.01.2025 34m(Монгол тайлбар унших бол доошоо гүйлгэнэ үү.) In this episode of Tsonhtoi Tsag, we take you inside the world of Green School Bali, a unique educational institution with a bold mission: to nurture a global community of learners who are empowered to create a more sustainable future. The school’s philosophy goes beyond simply teaching sustainability—it’s about embedding it into every aspect of education, from the architecture and classrooms to the curriculum and teaching methods. At Green School, the focus is on developing the whole child, fostering agency in their learning, and equipping them w... -
#S2E11 Б.Дорждэрэм - Хүүхдийн хэл ярианы хөгжил яагаад МАШ чухал вэ? 20.11.2024 55mБага насны хүүхдийн хэл яриа хөгжил хүүхдийн бүх талын хөгжил, цаашдын хичээл сургуулийн амжилт, их сургуульд орох магадлал, сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлдөг. Хүүхдийн хэл яриа хөгжил хэрхэн явагддаг, гэр бүл, орчин хэрхэн нөлөөлдөг болон хүүхдээ яаж дэмжих талаар судлаач Б.Дорждэрэмтэй ярилцлаа. Б.Дорждэрэм нь Герман Улсын Кайзерзлаутэрн-Ландаугийн их сургуульд тархи, сэтгэл судлалын чиглэлээр 2022 онд шинжлэх ухааны мастерын зэрэг хамгаалсан. Судалгааны голлох чиглэл нь бага насны хүүхдийн танин мэдэхүй, хэл яриа, харилцааны хөгжил зэрэг болно. Одоо тус сургуульд докторантурт үргэлжлүүлэн... -
#S2E10 Л.Мөнхзаяа - Италийн урлагийн сургуулиас сумын сургуулийн багш болсон нь 01.10.2024 47mЖИЧ: Энэ дугаар дээр дурдагдсан зургуудыг харахыг хүсвэл манай Youtube хуудсаар бичлэг хэлбэрээр үзээрэй. Л.Мөнхзаяа нь График дизайнер, зураач мэргэжилтэй бөгөөд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургуульд сайн дураар, үнэ төлбөргүй Дүрслэх урлагийн дугуйланд багшилдаг. Хүүхэд бүрийн зүрхэнд хүрч, тэднийг сонсдог багш тэрээр дүрслэх урлагаар дамжуулж хүүхдүүд өөрсдийгөө таних мэдэх замыг нээж өгдөг нэгэн. Түүний хүүхэдтэй ажиллах зөвлөгөөнүүд эцэг эх, багш нарт нэгийг бодогдуулж, МУБИС-ийг Дүрслэх урлаг, дизайн мэргэжлээр, Итали улсын Перужиа хотын Дүрслэх урлагийн академийг тус тус төгссөн. М... -
#S2E9 С.Цэндсайхан - Боардинг сургууль ба хүүхдийн цогц хөгжил 18.09.2024 1h 39mС.Цэндсайхан нь хүүхдийн байгууллагад 15 жил, боловсролын салбарт 6 дахь жилдээ ажиллаж буй боловсролын байгууллагын залуу удирдагч. Тэрэлж боардинг сургуулийн Гүйцэтгэх захирал тэрээр 5 өдрийн турш хүүхдүүдийн боловсрол, хөгжил, эрүүл аюулгүй байдал гээд бүхий л талбарт анхаарч, 180 гаруй хүүхэдтэй шууд ажилладаг. С.Цэндсайхан нь мөн Найрамдал зусланд бүлгийн удирдагчаар олон жил ажиллаж, олон улсын зуслангийн багшаар мэргэшсэн. С.Цэндсайхан нь ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийг Гадаад хэлний багш, орчуулагч мэргэжлээр, МУИС-ийн Сургах зүйн боловсрол олгох дээд курсыг тус тус төгссөн. SEE оло... -
#S2E8 Ч.Болорсайхан - Хэрхэн бага ангийн хүүхдээ математикт дурлуулах вэ? Арга зүйн зөвлөгөөнүүд! 28.08.2024 1h 22mХүүхдээ математикийн хичээлээ хийхэд нь яаж туслах, яаж чиглүүлэхээ сайн ойлгох байна уу? Олон өөр хэрэгцээ шаардлагатай сурагчидтай ажиллаж байгаа багш танд бүтээлч, шинэлэг, хүүхэд төвтэй арга зүйн дэмжлэг хэрэгтэй байна уу? Зөвлөх багш Ч.Болорсайхан багш, эцэг эхчүүдэд хүүхдийг математикт дурлуулж, бие даан суралцагч болоход нь туслах олон гайхалтай зөвлөгөөг хуваалцлаа. Ч.Болорсайхан багш нь улсад 36 дахь жилдээ ажиллаж буй Монгол улсын зөвлөх багш. Математик сонгоны чиглэлээр мөн 25 жил ажиллаж, сурагчдаа амжилттай математикийн олимпиадуудад бэлтгэж байна. 93-р сургууль, Олонлог, Орчлон з... -
#S2E7 Т.Оюунжаргал - Өөрийн гараар улсаа бүтээх инженерүүдийг бэлтгэж буй "Коосэн" систем 14.06.2024 1h 2mМонгол улсын хөгжлийн гарц бол инженерүүдийг олон тоогоор сургах хөгжүүлэх гэдэгт итгэн ажилладаг багш, Шинэ Монгол технологийн коллежийн захирал Т.Оюунжаргалтай (Ph.D) "Коосэн" боловсролын системийн талаар, залуу инженерүүдийг хэрхэн сургаж буй талаар ярилцлаа. Т.Оюунжаргал нь МУИС-д Биотехнологич (бакалавр), Биоорганик химич (магистр) мэргэжлээр сурч, төслийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Китамигийн технологийн их сургуульд “Макромолекулын бүтцийн анализ” сэдвээр Инженерийн доктор зэрэг хамгаалсан ба тус сургуульд пост-доктор, судлаачаар ажиллаж байсан. Монголд буцаж ирээд Коо... -
S2E6 А.Уянга - Цэцэрлэгийн насны хүүхэдтэй ажиллах шинэлэг арга зүй 05.06.2024 48mА.Уянга нь Харвардын Боловсролын сургуульд Боловсролын бодлого, судалгаа чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан бөгөөд "Бамбуу театр", "Our Story" цэцэрлэгийн үүсгэн байгуулагч. Энэ удаагийн дугаарт А.Уянга цэцэрлэг дээрээ хэрэгжүүлж буй Vivian Paley судлаачийн "Storytelling and Story Acting" буюу "Үлгэр хүүрнэн өгүүлэх, жүжигчилэн тоглох" аргачлараар цэцэрлэгийн насны хүүхдийн хэл яриа хөгжил, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, бичиг үсэг тайлагдалтыг дэмжих талаар дэлгэрэнгүй ярилаа. Ивээн тэтгэгч: Боловсролын дэмжигч www.LiveStream.mn студи -
Э.Сүндарь & З.Энхмөнх - АНУ-ын их сургуульд тэнцэхийн тулд зайлшгүй мэдэх 20 зүйлс 28.05.2024 55m20 АСУУЛТ: АНУ-ын их дээд сургуулиудад тэнцэхэд юу юу мэддэг байх, юу юу хийж амжуулах ёстой вэ? Ахлах ангийн сурагчдадаа, тэдний эцэг эхчуудэд зориулсан MIT-н анхны Монгол оюутан ба Стэнфордын төгсөгч З.Энхмөнх, Стэнфордын төгсөгч Э.Сүндарь нар зөвлөж байна. 20 АСУУЛТ нь Цонхтой цаг подкастад сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш нараас түгээмэл ирдэг асуултуудыг сэдвийн дагуу багцлан, товч тодорхой хариулах шинэлэг, сонирхолтой playlist юм. Энэ удаагийн дугаарт ахлах ангийн хүүхдүүд, тэдний эцэг эх, багш нарт зориулан хамгийн түгээмэл асуудаг асуултуудад зориуллаа. З.Энхмөнх - MIT-д Ко... -
#S2E5 Ч.Болорсайхан - Хүүхдийг яаж уншуулж сургах вэ? 14.05.2024 57mБага ангийн эцэг эхчүүдийн "шүдний өвчин" бол хүүхэд уншиж сурах үе байдаг. Хүүхэд уншиж сурах, уншсанаа ойлгох нь хүүхдийн ирээдүйн бүхий л сурлага, амжилтын үндэс болдог төдийгүй цаашлаад их сургуульд элсэж орох магадлал, олох цалингийн хэмжээнд хүртэл нөлөөлдөг. Монгол улс PISA2022 шалгалтаар унших чадвараа үнэлүүлээд цаашид "Яаж хүүхдүүдээ уншуулж сургах вэ?" гэдэг асуулттай үлдсэн. Болорсайхан багшаас хүүхдээ уншуулж сургахад эцэг эх, асран хамгаалагч, багш нарын хэрэгжүүлж болох энгийн боловч үнэ цэнтэй зөвлөгөөнүүдийг авлаа. Ч.Болорсайхан нь улсад 36 дахь жилдээ ажиллаж буй Монгол улсын... -
#S1E10 Б.Номин (Tenuuka's mom)- Яаж эрүүл хооллодог хүүхэдтэй болох вэ? 30.04.2024 55m(Зайнаас бичсэн энэ дугаар маань багахан дууны асуудалтай болсонд сонсогчдоосоо уучлалт хүсье. Маш гоё агуулгатай болсон тул дахиж бичихээс илүү оруулахаар шийдлээ. Та бүхэн ойлгоорой.) Хүүхэд ирээдүйд их сургуульд элсэж чадах эсэх, амжилттай суралцаж чадах эсэх хүүхдийн хоол, шим тэжээлээс хамааралтай гэвэл итгэх үү? Цаашлаад гэр бүлээрээ нэг хоолны ширээнд хамт сууж иддэг айлын хүүхдүүд илүү амжилттай суралцдаг гэж PISA 2022 шалгалтын тайланд бичжээ. Иймд бид хүүхдийн хоол, шим тэжээлийн боловсроллын талаар Tenuuka's mom буюу хүүхдийн хоол, шим тэжээл судлаач Б.Номинтой ярилцлаа. Хүүхдийн хо... -
#S2E4 Э.Цэлмэг - Музей, аквариум, номын сан хүүхдийн хөгжилд яаж нөлөөлдөг вэ? 26.04.2024 53mАквариум, музей, шинжлэх ухааны парк, номын сан зэрэг албан бус сургалтын орон зай хүүхдийн хөгжилд яаж нөлөөлдөг вэ? Энэ талаар Цонхтой цаг подкастын санаачлагч Э.Сүндарь, Сиаттль хотын Аквариумын Сургалт хөгжлийн ажилтан Э.Цэлмэг нар ярилцлаа. Э.Цэлмэг нь Вашингтоны их сургуульд Суралцахуйн Шинжлэх Ухаан ба Хүний Хөгжил чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр одоо Вашингтон мужийн Сиаттль хотын Аквариумд Сургалт Хөгжлийн Мэргэжилтэн юм. Өмнө нь Англи хэлний багш болон байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтэнээр ажилласан туршлагатай бөгөөд насанд хүрэгчдийн суралцахуйн талаар төвлөрч... -
#S2E3 Д.Мөнхтулга - Мэнд үлдэх ур чадвар гэж юу вэ? 21.04.2024 37mБоловсролын тухайн буу халъя: Бид хүүхдээ аюулгүй байхад анхаардаг ч гэнэтийн эрсдэл, аюул, ослын үед ЯАЖ өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хангах талаар хангалттай заадаг уу? Мэнд үлдэх чадвар буюу survival skills яагаад чухал талаар Дүдү Боловсролын сангийн үүсгэн байгуулагч Д.Мөнтулгатай ярилцлаа. Д. Мөнхтулга нь Авто, механикийн инженер ба Скаутмастер. Дүдү брэндийн үүсгэн байгуулагч тэрээр зуслангийн гадаад орчны хөтөлбөрийн мэргэжилтэн. Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь Боловсролыг дэмжигч www.LiveStream.mn студиэс танд хүрч байна. -
#S2E1 Э.Энхпүрэв & З.Энхмөнх (PART1) - Сонголттой боловсрол 10.04.2024 49mИрээдүйн боловсролын чиг хандлага яагаад БОЛОВСРОЛЫН СОНГОЛТыг чухалчилж байна вэ? Ахлах ангийнхан мэргэжлийн чиг баримжаа олох жилүүддээ өөрт хэрэгтэй хичээлүүдийг судалж чадаж байна уу? Боловсролын салбарын хөрөнгө оруулалт үр ашигтай зарцуулагдаж байна уу? Эдгээр асуултуудын хүрээнд боловсрол судлаач Э.Энхпүрэв ба З.Энхмөнх нартай ярилцлаа. Массачусетсийн технологийн институтийн анхны монгол төгсөгч З.Энхмөнх нь 2011 онд Стэнфордын их сургуульд "суралцахуйн дизайн ба технологи" чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан боловсрол судлаач. "Электрон жаал" хэмээн танигдсэн Э.Энхпүрэв нь 24 насанда... -
#S2E2 Э.Энхпүрэв & З.Энхмөнх (PART2) - Боловсролын ирээдүйг контент болон технологи тодорхойлох уу? 10.04.2024 46mБид цахим шийдлүүд, технологийн тусламжтай боловсролын суурь асуудлуудыг шийдэж чадах уу? Бидэнд боловсролын цахим шийдлүүд ямар боломж олгож байна вэ? Мөн ямар эрсдэл, асуудал дагуулж байна вэ? Энэ сэдвүүдээр боловсрол судлаач Э.Энхпүрэв ба З.Энхмөнх нартай ярилцлаа. Массачусетсийн технологийн институтийн анхны монгол төгсөгч З.Энхмөнх нь 2011 онд Стэнфордын их сургуульд "суралцахуйн дизайн ба технологи" чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан боловсрол судлаач. "Электрон жаал" хэмээн танигдсэн Э.Энхпүрэв нь 24 насандаа Боловсролын судлалын доктор зэрэг хамгаалсан бөгөөд 2012-2014 онд Боловсрол... -
#9 Д.Цогзолмаа - Бага насны хүүхдийн эцэг эхийн сэтгэл зүй 27.03.2024 47mД.Цогзолмаа нь сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор бөгөөд "Сэтгэц оношилгоо" сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байна. Монголын эрүүл мэндийн сэтгэл зүйчдийн мэргэжлийн холбооны гишүүн. - 2001 оноос хойш ШУТИС-д сэтгэл судлалын багш - 2005-2009, 2014-2023 онд СЭМҮТ-д эмгэг сэтгэл судлалын шинжээчээр тус тус ажиллаж байсан. Боловсролыг дэмжигч: www.livestream.mn -
#8 М.Хулан & Э.Сүндарь - Хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ойлгодог болгож өсгөх нь 13.03.2024 37mХүүхэд тань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай асуух, гайхаж харахад танд тайлбарлах, яаж ойлгуулахаа мэдэхгүй үе байсан уу? Юу гэж хэлж болдог юм бол, юу гэж хэлж болдоггүй юм бол? гэж та гайхаж байсан байж магад. Англи хэлний багш М.Хулан болон Боловсрол судлаач Э.Сүндарь нар эцэг эхчүүд яагаад хүүхдээ бага наснаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгодог, хүндэлдэг болгож өсгөх тухай "буу халлаа". М.Хулан нь ХУИС-ийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн ба Англи хэлний багш мэргэжлээрээ 5 жил ажилласан. Сингапур улсад Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Э.Сүндарь нь Цонхтой цаг подкаст... -
#7 Г.Төмөрзаяа - Цэцэрлэг, бага ангид эцэг эхийн оролцоо хэрхэн нөлөөлдөг вэ? 05.03.2024 1h 2mГ.Төмөрзаяа багш нь "Хөөрхөн шар шувуу" сургалт, судалгааны төвийн үүсгэн байгуулагч бөгөөд Монголын цэцэрлэг, бага ангийн сурагчдын нийгэмшил, харилцаа, бие даах чадвар, анхаарал төвлөрөлтийг дэмжих сургалтууд хөгжүүлдэг. Тус төвийн цэцэрлэгийн хүүхдүүдийг сургуульд бэлддэг хөтөлбөр олон хүүхдүүдэд бага сургуулийн гараагаа амжилттай эхлүүлэхэд тусласан. "Нэст Кидс" цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, захирал ба "Нэст Ай Ти" бага, дунд сургуулийн захирлаар ажиллаж буй тэрбээр багш нартаа сурганы дэвшилтэт арга зүйг эзэмшүүлэх, сурагчаа ойлгож мэдрэх, сурагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын... -
#5 Ж.Өнөрзул - Хүүхдийн бие бялдрын хөгжил хүүхдийн тархи, сэтгэхүй, нийгэмшихүйд яаж нөлөөлдөг вэ? 13.02.2024 1h 2m0-6 насны хүүхдийн бие бидний нүдний өмнө цаг минутаар томрон, өсч бойждог. Мөн үед хүүхдийн тархи хамгийн эрчимтэй хөгжиж байдаг буюу тархин дахь мэдрэлийн эсүүд цаг, хоромтой уралдан, шинэ мэдрэмж, шинэ үйлээр дамжуулан хоорондоо холбогдож байдаг. Энэ насанд хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжих нь тархины хөгжлийг дэмжихэд хүчтэй нөлөөтэй байдгийг олон судалгаанууд нотолжээ. Тэгвэл эцэг эх, асран хамгаалагч, цэцэрлэгийн багш нар хүүхдийн бие бялдрын хөгжлийг яаж дэмжиж болох талаар хүний их эмч, хөдөлгөөн засалч эмч Ж.Өнөрзултай ярилцлаа. Ж.Өнөрзул эмч нь АНУ-ын Самуэл Мэрритт их сургуулийг... -
#4 Э.Саруул & О.Одмаа - Америкийн цэцэрлэгээс санаа авах зүйлс 06.02.2024 51mАмерикт хүүхдүүд цэцэрлэгтээ гуталтайгаа унтдаг уу? 🙀🙀🙀 Америкийн цэцэрлэг ямар байдаг вэ? Америк цэцэрлэгээс эцэг эх, асран хамгаалагчид болон цэцэрлэгүүд ямар санаа авч, хэрэгжүүлж болох талаар Цонхтой Цаг подкастын санаачлагчид болох Пенсальванийн их сургуулийн боловсролын магистрант Э.Саруул болон Жоржтауны их сургуулийн боловсролын магистрант О.Одмаа нар ярилцлаа. Э.Саруул нь Пенсильванийн их сургуулийн Олон улсын боловсролын хөгжлийн магистрант. Тэрээр өмнө нь дээд боловсролын чанарын баталгаажуулалтын салбарт 5 жил ажилласан туршлагатай. Түүний үүсгэн байгуулсан Эрдэмт паблишинг боло... -
#3 Г.Ариунхишиг - Финланд улсын цэцэрлэгийн боловсрол ямар байдаг вэ? 31.01.2024 55mБоловсролоороо дэлхийд #1 хэмээгддэг Финланд улсын боловсрол, тэр дундаа цэцэрлэгт хүүхдүүдийг хэрхэн хөгжүүлдэг, ялгаатай хэрэгцээтэй сурагчдыг дэмждэг, мөн Финланд улсын боловсролын хөгжлийн түүхийг Г.Ариунхишиг багштай ярилцлаа. Г.Ариунхишиг багш нь Финланд улсын Хэлсинкийн их сургуульд "Хувьсаж буй боловсрол" чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байгаа. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Монголд ахлах ангид Эдийн засаг, Бизнес хичээлийн багшаар ажиллаж байсан. Боловсролын тэгш хүртээмж, багшийн боловсрол, тэгш хамруулан сургах боловсролын бодлогын чиглэлээр төвлөрч судалдаг.
Popular in
The podcast also appears in the podcast charts of these countries.