Sanhuu Ugnu Podcast
Sanhuu Ugnu
0
Санхүүгийн мэргэжилтнүүд тоо бодохгүй, толгойгоо ажиллуулахгүйгээр хэдэн хормыг зүгээр ярьж өнгөрүүлэх орон зай. Энэ нь санхүүгийн сэдвээр хөнгөн, хялбар яриа өрнүүлж, сонсогчдод ойлгомжтой мэдээлэл хүргэх подкаст юм.
Episodes
-
Өнгөрсөн онд өөрийнхөө санхүүг олсоон | Sanhuu Ugnu Podcast 03.02.2026 1h 2mСанхүү өгнө подкастын ээлжит зочноор KPMG Audit-н Supervising Senior Гансүхийн Төрбат оролцож, өөрийн ажил амьдралдаа баримталдаг зарчим, ажлын туршлага, санхүүгээ хэрхэн зохицуулдаг талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. -
Монголдоо тултлаа туршлага хуримтлуул, боломж ирнэ | Sanhuu Ugnu Podcast 15.12.2025 1h 28mЭнэ он ч шувтрах гээд подкастын 4-р улиралаа эхлүүлэх гэж нилээн юм боллоо.Аргагүй байхаа, энэ удаагийн дугаарт алс холын Австрали улсын PwC Australia-д уул уурхай болон бусад салбарын томоохон байгууллагуудад уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдалтай холбоотойгоор аудит болон зөвлөх үйлчилгээний хэсэгт Senior Manager, Sustainability Reporting and Assurance ажлыг хариуцаж ажилладаг Ч.Оюунгоо (Око)найзыг урьж оролцууллаа.Түүний хувьд 2011-2024 онд PwC Mongolia-д олон янзын салбарын компаниудад аудит болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үйлчилгээ үзүүлж ажилласан арвин их... -
Алдаа амжилт хоёроо адилхан тэвэр | Sanhuu Ugnu Podcast 11.11.2025 1h 31mСүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр — CEO season-ын хаалтын дугаар!Энэ удаагийн дугаар маань үнэхээр онцгой боллоо. Подкастын түүхэнд анх удаа host миний алдаанаас болж хоёр дахь удаагаа бичигдсэн ч — илүү гүн, илүү амттай, илүү бодолд хөтөлсөн яриа болон “төржээ.”Энэ дугаарын зочин — улс төрийн активист, “Нухацтай сэтгэлгээ” номын зохиогч, Тасралтгүй Боловсрол Судалгааны Институтийн Гүйцэтгэх захирал С.Өнөр.Хүүхэд наснаасаа хуримтлалын дадлыг төлөвшүүлж, мөнгөтэй “найз” болсон түүний түүхээс эхлээд, “мөнгө амьдралд чухал ч, үнэндээ бидэнд нэг их зүйл хэрэггүй” гэх амьдралын философи хүртэл — а... -
Амьдралаа урт хугацаагаар хар, яг марафон шиг | Sanhuu Ugnu Podcast 30.10.2025 1h 20mГүйдэг Моги нэрээрээ олон хүмүүст танигдсан, мөн олон хүмүүсийн амьдралын чанарт өөрийн амьдралаа өөрчилсөн түүх, гэр бүлийнхээ амьдралын хэв маягаар нөлөөлж байгаа санхүүч Баатарболд ахтай ярилцсан маш гоё сонирхолтой, амьдралтай яриа болсон. Онцолж бичье гэхээр подкастаа бүтнээр нь текст болгочих гээд байна. Тиймээс зүгээр л сонсоод үзээрэй. Enjoy 💫PS: Хувийн санхүүдээ анхаардаг хэн бүхэн энэ дугаарыг сонсвол зохилтой. -
Хандлага, сахилга бат, хүлээлтээс дав | Sanhuu Ugnu Podcast 10.10.2025 1h 10mӨөрийн карьерын хувьд томоос бага руу буюу 10000, 1000, 100 тэгээд 10 хүнтэй байгууллагад ажиллах гэсэн зарчмынхаа дагуу явсаар яг одоо М Секьюритис ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Мөнхжаргал, MJ найзыгаа энэ удаагийн подкастын дугаараар онцлох боломж бүрдлээ.Зээл, хадгаламж зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжуулан бүх салбарт хүрч нөлөөлж чаддаг салбар бол санхүү, банкны салбар байдаг. Мөн өдөр тутам өөрчлөгдөж буй мэдээлэлтэй байнгын updated байж чаддаг нь түүний хувьд энэ салбарт олон жил ажиллахад хүргэсэн.Анх зээл авч хадгалж байсан зэргээр хувийн санхүүдээ баримталдаг сонирхолтой түүхэ... -
Ээжүүд ингэж бизнес хийдэг | Sanhuu Ugnu Podcast 23.09.2025 1h 11mЭнэ удаагийн дугаартаа нэгэн гайхалтай ээж, Digital Accounting & Tax Advisory (DATA) Татварын Мэргэшсэн Зөвлөх (ТМЗ) үйлчилгээ үзүүлэгч компанийн хамтран үүсгэн байгуулагч, Партнер буюу гүйцэтгэх захирлаар ажилладаг Т.Тунгалагийн ажил, амьдралын түүхээс хуваалцаж байгаадаа баяртай байна. Түүний хувьд нягтлан бодох бүртгэл, ТМЗ-ийн ажилд энэ насаа зориулсан, гарааны бизнесээс эхлээд томоохон групп компаниуд, гадны хөрөнгө оруулалттай компаниуд гэх мэт маш олон салбарын татварын төлөвлөлт, эрсдэл, удирдлагыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн үүднээс зөвлөгч багийг бүрдүүлэн, амжилттай удирдаж яваа нэгэн... -
Тухтай бүсээсээ зоригтой гар | Sanhuu Ugnu Podcast 09.09.2025 1h 31mЗа подкастынхаа 3-р улирлыг санхүүчээс CEO хүртэлх замнал, алдаа, амжилт бүхнийг нь хуваалцахаар зорьж байна. Тэгээд энэ улирлыг эрч хүч нь дуусашгүй нэгэн гайхалтай бүсгүйн түүхээр эхэлж байна. Энэ дугаарын зочноор анхны Apprentice Mongolia-ийн шилдэг 10-ийн нэг, Ори Студиос ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д. Бат-Оюун, түүний гүйцэтгэх удирдлагад хүрсэн сэтгэлгээ, ажлын арга барил, бүтээлч салбарын нийгэмд үзүүлэх нөлөөлөл, мөн яг одоо та өөрийгөө дараагийн түвшинд ажиллах болсон гэж итгэж байвал, эсвэл нэг газраа гацсан мэт санагдаж байвал, бүр эсвэл танд танаас бусад хүн итгэл үзүүлээд эхэлбэл та... -
Ажилдаа шунан дурлаж, hungry бай | Sanhuu Ugnu Podcast 19.08.2025 1h 58mЗуны урт амралтын дараа подкастынхаа 2-р улирлын хаалтын дугаарыг хүргэхэд бэлэн болоод байна. Энэ дугаарын зочноор And Solutions Pte Ltd-ийн Finance Business Partner Э.Аюушмаатай карьерын шилжилт, аливаа зүйлд хувь хүний харах өнцөг ямар чухал нөлөөтэй, ажилдаа хандаж буй хичээл зүтгэлээ хэрхэн харуулах, мөнгөнд хандах сэтгэлзүй, хүн авахаас илүү өгөхийг зорьвол нийгэм, хүрээлэлдээ ямар өөрчлөлт авчирч болох уу гээд маш олон төрлийн сэдвээр ярилцсан амттай, бас манай подкастын түүхэнд хамгийн урт бичсэн онцгой дугаар байлаа. Хувь хүний хандлага, төлөвшилд ажиллах орчин, удирдлагын арга барил,... -
Өөртөө цаг гаргах нь хамгийн том хөрөнгө оруулалт | Sanhuu Ugnu Podcast 15.06.2025 1h 15mПодкастын энэ season-ийн онцлог нь Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа залуус оролцож байгаа гэдгийг дахин сануулмаар байна. Энэ удаагийн дугаарт бүтэн цагийн ажилтай шинэхэн ээжийн өнцгөөс ажил амьралын тэнцвэрээ хэрхэн зохицуулдаг, зайнаас ажиллахын онцлог, карьерын хувьд тогтвортой тууштай байснаар ямар өсөлт авчирдаг, мөн ажлын хажуугаар өөрийн дуртай зүйлдээ хэрхэн цаг зарцуулдаг, эрч хүчээ яаж цэнэглэдэг гээд Дрэйпэр Капитал Монголиа ХХК-ийн Бизнес хөгжлийн менежер Х. Түвшин (Түвшинка) өрнүүлсэн амттай яриаг та бүхэнд хүргэхдээ таатай байна. Түүний хүсэл сонирхол... -
CFA-гийн бодит хэрэгцээ байна | Sanhuu Ugnu Podcast 30.05.2025 1h 24mӨнөөдрийн дугаарт бид мэдлэг туршлагаа залуу үеийнхэнтэй хуваалцаж яваа санхүү, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, CFA charterholder нэр хүндтэй цолын эзэн Б.Мөнхцогтой ярилцлаа. Бизнесийн талбараас санхүүгээ зохистой удирдахын ач холбогдлыг ойлгоод санхүүгээр суралцах гэж яваад хөрөнгө оруулалт руу хөтлөгдөн CFA charterholder болсон түүний сонирхолтой түүхийг хуваалцаж байна. Хувийн сахилга бат, мэргэжлийн ёс зүй ба хувь хүний хөгжлийг хэрхэн уялдуулах талаар илэн далангүй, хөнгөн хэрнээ гүн утгатай яриа өрнүүлсэн байгаа. Мэргэжлийн амт, амьдралын өнгө аяс, хувь хүний үнэ цэн ... гээд бүгдийг эн... -
Дааж давшгүй санхүүгийн эрсдэлд орохгүй байх боломжтой | Sanhuu Ugnu Podcast 14.05.2025 1h 5mПодкастын энэ удаагийн дугаарын зочноор Премиум Корпорэйшн-ийн Ахлах Санхүүгийн Менежер Б.Эрмүүнбилэгт оролцсон. Маш олон зүйлийг хоббирч туршиж үздэг, хүсэл тэмүүлэл эрч хүчээр дүүрэн түүний хувьд ажлын хажуугаар хэрхэн цаг зав гарган энэ бүхнийг амжуулдаг талаар мэдэхийг хүсч байвал сонсогч та бүхэн подкасттай дуустал нь хамт байж, сэтгэгдлээ хуваалцаарай. Instagram account: Ermuunb -
CFA Charterholder болзлыг 3 жилд | Sanhuu Ugnu Podcast 05.05.2025 1h 18mПодкастын маань 2-р улиралд санхүү өгөх хүсэлтэй санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байгаа санхүүгийн мэргэжилтнүүд оролцож байгааг сонсогч та бүхэн мэдсэн байхаа. Тэгэхээр Season 2-ийн хоёр дахь зочноор Голомт банкны хөрөнгө оруулалтын менежер Б. Лхагвадулам оролцож байна. Үндсэн ажлын хажуугаар Eagle tv-ийн “Шинжээчийн цаг” нэвтрүүлэгт зочин хөтлөгчөөр, мөн ТБСИ-д багшилж байгаа гээд чамгүй олон ажлыг амжуулж яваа залуу мэргэжилтэн юм. Хамгийн бахархмаар нь энэ оны 6-р сард CFA Charter holder цолоо хүлээн авахаар зэхэж байгаа, учир нь тэрээр 3 жилийн хугацааанд СFA гурван түвшний ш... -
Санамсартай амьдарч санхүүгийн олон эх үүсвэртэй болъё | Sanhuu Ugnu Podcast 16.04.2025 1h 15mМанай подкастын дараагийн season эхэлж байна. Энэ Season-ийн онцлог нь Санхүү, хөрөнгө оруулалтын шинжээч, менежерүүд өөрсдийн хувийн санхүүдээ хэрхэн ханддаг, ажлын туршлагаараа олж эзэмшсэн ур чадвар нь амьдралд хэрхэн хэрэг болдог, үндсэн ажлаас гадуур өөртөө зарцуулдаг цаг, хобби, хөрөнгө оруулалт нь юу болох талаар сонирхолтой яриа өрнүүлэх болно. Ингээд энэ Season-ийг Ти Ди Би Капитал ХХК-ийн санхүүгийн менежер Б.Уранзаяа (Урка) -тай ярилцсан маш сонирхолтой, баялаг түүхээр эхэлж байгаадаа баяртай байна. Тэрээр бүтэн цагийн санхүүгийн менежерийн зэрэгцээ registered yoga teacher, book aut... -
Уйдаад байвал MBA хийнгээ, CFA Level 1, 2 шалгалтыг давж болно | Sanhuu Ugnu Podcast 28.02.2025 46mСанхүү өгнө подкастын ээлжит зочноор Юбикаб Холдинг ХХК-н Санхүү хариуцсан захирал Б. Дэлгэрмөрөн оролцож, өөрийн ажил амьдралдаа баримталдаг зарчим, ажлын туршлага, санхүүгээ хэрхэн зохицуулдаг талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. s01e04 -
Хурдтай, мэдрэмжтэй байхад аяндаа санхүү цэцэглэнээ | Sanhuu Ugnu Podcast 13.02.2025 1h 5mСанхүү өгнө подкастын ээлжит зочноор Флора Центр ХХК-н Санхүү эрхэлсэн захирал Э. Сувд-Эрдэнэ оролцож, өөрийн ажил амьдралдаа баримталдаг зарчим, ажлын туршлага, санхүүгээ хэрхэн зохицуулдаг талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.s01e03 -
Тооныхоо ард гарчихвал лагерт гарнаа | Sanhuu Ugnu Podcast 31.01.2025 1h 7mСанхүү өгнө подкастын ээлжит зочноор Юнител группын Санхүү, Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Г. Батхүү оролцож, өөрийн ажил амьдралдаа баримталдаг зарчим, ажлын туршлага, санхүүгээ хэрхэн зохицуулдаг талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. s01e02 -
Бүх зүйлийн үндэс нь зүгээр сониуч байх | Sanhuu Ugnu Podcast 15.01.2025 50mСанхүү өгнө подкастын анхны зочноор Монложистикс Холдинг ХК-н Санхүү хариуцсан захирал З. Шинэ-Од оролцож, өөрийн ажил амьдралдаа баримталдаг зарчим, ажлын туршлага, санхүүгээ хэрхэн зохицуулдаг талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Зочны Instagram: @shine_odoo
Popular in
The podcast also appears in the podcast charts of these countries.