Security for all
Энэ подкаст нь уламжлалт болон орчин үеийн аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл түгээх зорилготой. Ногоон хөгжил, сайн засаглалын бодлогын хүрээлэнгээс бэлтгэсэн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” цувралаар эмэгтэйчүүдийн оролцоо, хамгаалалт, урьдчилан сэргийлэх асуудлыг хөндөнө. Энх тайван, аюулгүй байдал нь зөвхөн олон улсын харилцаа, зэвсэгт мөргөлдөөн биш, өдөр тутмын амьдрал, хүний аюулгүй байдалтай холбоотой гэдгийг тайлбарлана. Мөн үндэсний аюулгүй байдал, дипломат алба, батлан хамгаалах, энхийг дэмжих ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл, кибер аюулгүй байдал зэрэг өргөн сэдвийг ярилцана.
Episodes
-
EP 5 Гамшгийн эрсдэлийн удирдлага дахь эмэгтэйчүүдийн манлайлал 20.11.2026 57m(English below)"Бидний аюулгүй байдал" подкастын 5 дахь дугаар Гамшгийн эрсдэлийн удирдлага дахь эмэгтэйчүүдийн манлайлал Гамшиг хүн бүрд адилхан нөлөөлдөг үү? Энэ удаагийн дугаарт онцгой байдлын салбарт 20 гаруй жил ажилласан, зудын гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан хурандаа Ч.Ариунаатай ярилцлаа. Бид зуд, гамшгийн эрсдэлийг урьдчилан бууруулах, хүний аюулгүй байдлыг хамгаалах, гамшгийн үед эмэгтэйчүүд болон нийгмийн өөр өөр бүлэгт тулгардаг эрсдэл, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо яагаад чухал болох талаар хөндлөө.Канадын Орон нутгийн санаачилгыг... -
EP 4 Энхийг тогтооход эмэгтэйчүүдийн оролцоо Монголын анхны эмэгтэй энхийг сахиулагчийн туршлага 05.11.2026 59m(English below)"Бидний аюулгүй байдал" подкастын 4 дэх дугаар “Энхийг тогтооход эмэгтэйчүүдийн оролцоо: Монголын анхны эмэгтэй энхийг сахиулагчийн туршлага”Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Н.Нямжаргалтай ярилцлаа. Түүний Монгол Улсын НҮБ-ын энхийн ажиллагаанд оролцсон туршлага, эмэгтэй алба хаагчдын оролцоо, тэдэнд тулгардаг сорилт гэх мэт сэдвээр ярилцлаа. Мөн эмэгтэйчүүдийн оролцоо яагаад зөвхөн тоо нэмэх тухай биш, харин энхийн ажиллагааны үр дүн, манлайлал, орон нутгийн иргэдтэй итгэлцэл бий болгохтой холбоотой болохыг ярилцаж, олон улсын аж... -
EP 3 Аюулгүй нийгэм, гэр бүл, хамт олны аюулгүй байдлаас эхэлдэг 19.10.2026 57m(English below)"Бидний аюулгүй байдал" подкастын 3 дахь дугаар Хүчирхийлэлгүй орчноос хүний аюулгүй байдал эхэлдэг. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагч, захирал Zola Zolzaya Batkhuyag хийсэн энэхүү ярилцлагаар жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эмэгтэйчүүд, охидыг хамгаалах нь хүний аюулгүй байдал болон Монгол Улсын Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын (WPS) хөтөлбөрийн хэрэгжилтэд ямар чухал болохыг хөндлөө.Аюулгүй нийгэм гэр бүл, хамт олны аюулгүй байдлаас эхэлдэг. Канадын Орон нутгийн санаачилгыг дэмжих сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Хэвлэл мэ... -
EP 2 Монгол феминист гадаад бодлоготой юу? 19.10.2026 49m(English below)"Бидний аюулгүй байдал" подкастын 2 дахь дугаар Подкастын 2 дахь дугаараар "Монгол Улс феминист гадаад бодлоготой юу?" хэмээх сэдвийн хүрээнд манай улс НҮБ-ын АЗ-ийн 1325 тоот тогтоол "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал" хөтөлбөрийг гадаад бодлогоороо дамжуулан хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа талаар Доктор, судлаач Б.Мөнх-Өлзийтэй ярилцсан юм.Канадын Орон нутгийн санаачилгыг дэмжих сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээллээр дамжуулан Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг дэмжих нь” төслийн хүрээнд “Бидний аюулгүй байдал” подкастыг хүргэж бай... -
EP 1 Хүний аюулгүй байдал гэж юу вэ? | What is human security? 04.10.2026 54mЭмэгтэйчүүд энх тайван, аюулгүй байдлыг тогтооход хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?"Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал" хөтөлбөр нь Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ?Канадын Засгийн газрын Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн дэмжлэгтэйгээр "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг хэвлэл мэдээллээр дамжуулан дэмжих" төсөл хэрэгжиж байгаа билээ.Төслийн хүрээнд "Бидний аюулгүй байдал" подкастын эхний дугаарыг бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн дугаарт Олон улсын харилцаа судлаач Л.Бямбаханд оролцож, НҮБ-ын 1325 тоот тогтоолоор хөндсөн асуудал болох "Эмэгтэйчүүд, энх та...
Popular in
The podcast also appears in the podcast charts of these countries.